МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өнөөдөр болно
МҮОХ-ны VIII чуулганаас сонгогдсон анхдугаар бүх гишүүдийн хурал “Олимпизм-Ногоон хөгжлийн төлөө” уриан дор явагдах юм байна.
Энэхүү хурал өнөөдөр /2022.05.23/ өглөө 10 цагт МҮОХ-ны 407 тоот хурлын танхимд болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн баасан /2022.05.20/ гарагт Олимпик хауст танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан байна. Хурлаар ирэх даваа гарагт болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэн батлажээ. Бүх гишүүдийн хурлаар МҮОХ-ны эхний хагас жилийн ажлын урьдчилсан тайлан, 2022 оны төсөв, төлөвлөгөө болон гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Сэтгэгдэл