Ц.Хосбаяр: Чөлөөт бөхийн холбоог 452 сая төгрөгийн өрөнд оруулаад хаалгаар гарсан Б.Батбаяр одоо тооноор орохыг санаархаж байна

Aдмин / Спорт

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.


-Монголын чөлөөт холбооны ээлжит их эе өнгөрсөн хавар болсон. Сонгогдсон дасгалжуулагчид ажилдаа орж амжаагүй байна гэх юм. Юу болоод байна вэ?

-Орж амжаагүй байна. Их хурлаар нэр бүхий 29 хүнийг тэргүүлэгчээр сонгосон байдаг. Тэргүүлэгчдээс шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгохоор 11 хүнийг томилсон. Б.Болд, П.Буяндэлгэр, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Баттулга, улсын гарьд Б.Гантогтох, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ло.Энхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдээ, гавьяат тамирчин Б.Наранбаатар, Д.Алтанхуяг, П.Гансүх, Н.Батсайхан нарын зэрэг хүмүүс сонгогдсон юм. Ингээд тэргүүлэгчид ярилцаад шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшсэн 22 хүнээс зургааг нь сонгож нэрийг дугуйлж шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгож ерөнхийлөгч рүүгээ явуулахаар шийдсэн юм билээ. Санал хураалтын үр дүн гарахад О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран, Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Э.Ням-Очир нар шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон байдаг. Гэтэл энэ үр дүн Буяндэлгэрийн Болд гэж хүний санаанд нийцээгүй юм билээ. Болсон үйл явц товчхондоо ийм. Сонгогдоод хоёр сар болж байна. Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдоод хоёр сар болж байгаа ч ажлаа аваагүй явсаар өнөөдрийг хүрлээ.

-Өмнөх удирдлагууд тодруулбал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарын хүмүүс их хэмжээний өртэй үлдээсэн гэх мэдээллийг та онцолсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Батсайхан надад хэлж байна л даа. Ажлаа авахынх нь өмнө багш дасгалжуулагч нарын өргөтгөсөн хурлын үеэр Н.Батсайханд хандаж “Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч гэх албан тушаалд очлоо. Албаа хүлээж авахаас өмнө холбооны өр ширийн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулаарай” гэж анхааруулж байсан юм. Өнөөх маань сая надад 452 сая төгрөгийн өртэй байна гэдгийг надад хэлж байна лээ. Өмнөх удирдлагууд олон улсын тэмцээнд шүүгчгүй явах зэргээр удаа дараа торгууль хүлээж байсныг нь сайн мэдэхийн хувьд би анхааруулсан юм. Тухайн үеийн МЧБХ-ны ЕНБД Б.Батбаяр “Чөлөөт бөхийн шүүгч олон улсын тэмцээнд явахад хамгийн багадаа долоо хонодог. Шүүгчдийн зардал гаргаж байснаас торгуулийг нь хүлээгээд өрөнд орсон нь амар байдаг юм” гэж хэлж байлаа. Ийм ойлголттой хүн чөлөөт бөхийг яаж хөгжүүлэх вэ. Шүүгч олон улсын тэмцээнд явна гэдэг ур чадвараа ахиулах, зэрэг цол авахаас өгсүүлээд олон талын ач холбогдолтой шүү дээ.

-452 сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Ковидын үед тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Энэ их өр яагаад үүсэв гэдэг нь анхаарал татаж байна л даа.

-Би сая тэмцээнд шүүгчгүй явдаг асуудлыг онцоллоо. Дээрээс нь нэмээд хэлэхэд, Б.Батбаяр өнгөрсөн зун олимпийн наадамд оролцож тамирчны буланд суусан асуудал байгаа. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн байх. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүн олимпийн дэвжээнд зодоглож буй тамирчны буланд сууж байгаа нь илтэд дүрэм зөрчсөн үйлдэл. Тухайн үед Б.Батбаяр БЗД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. Энд ковидын нөхцөл байдал амар биш, дүүрэг нь усанд автчихсан үер болж байхад л Засаг даргын орлогч Б.Батбаяр олимпийн наадам үзэж тамирчны буланд суугаад алчуур сэвээд МЧБХ-г өрөнд оруулаад зогсож байлаа. Мөн Б.Төмөрбаатар гэж шүүгч нь дэлхийн бөхийн холбооны дүрмийг удаа дараа зөрчсөн. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн. Дэлхийн бөхийн холбооноос Б.Төмөрбаатарын шүүх эрхийг хоёр жилээр хассан байдаг. МЧБХ-ноос энэ үйлдлийг олонд зарлалгүй, дараад өнгөрөөсөн. Энэ бүхэн хуримтлагдаад л ийм хэмжээний өр үүсч. Энд онцлоод багаа хүмүүсээс өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа хэвийн явж байлаа.

-Энд анхаарал татах өөр нэг асуудал байна л даа. Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сая Улаанбаатарт болсон. Энэ үеэр санхүүгийн ноцтой зөрчлүүд гарсан байх юм.

-Тус тэмцээнд Засгийн газраас дэмжлэг болгож 930 орчим сая төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэж хүн гарын үсэг зураад л зарцуулаад байна лээ. Яг юунд зарцуулсан тайлан тооцоо нь ил биш. 900 гаруй сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Суманд бага сургууль барьчих хэмжээний төсөв. Ийм хэмжээний төсвийг Монголын чөлөөт бөхийн холбооны цөөхөн хүмүүс гар хөлийн үсэг зурж зарцуулчихаад тайлан тооцоогоо ил гаргахгүй байгаа нь ноцтой асуудал.

-Тэмцээнд оролцсон тамирчдаас хураамж авдаг шүү дээ. Дээрээс нь Засгийн газраас дэмжлэг авдаг хэрэг үү.

-Хажуугаар тамирчдын хураамж өдрийн 180 швейцарь франк авдаг. Нэг өдрийн 180-ыг дөрвөн өдрөөр тооцоход 720 швейцарь франк. Энэ мөнгийг Монголын чөлөөт бөхийн холбоо хурааж авдаг. Мэдээж эндээс тамирчдын буудал, тэднийг зөөх унааны мөнгө гарна. Заал чимэглэх гэх мэт ажлуудад зардал гардаг. Энэ мэт зардлууд их гарлаа гэхэд л 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Энэ бүх тайлан тооцоо нээллтэй байх ёстой. Гэтэл хаашаа яаж зарцуулсан нь бүрхэг хэвээр байна.

-Их хэмжээний төсөв эргэлдэж байна шүү дээ. Аудитын байгууллагаас шалгалт ороогүй юм уу?

-Оруулах санал гаргахад өөрсдөө татгалзаад байх юм. Хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд нь үүнд анхаарал хандуулах ёстой. Ийм хэмжээний төсөв хаашаа орсон нь ил биш, тэгээд 452 сая төгрөгийн өртэй үлдээчихээд аудитын шалгалтаас зайлсхийж байгаа нь анхаарал татаад байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр нарын хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийн төлөө ажилласан уу, эсвэл энэ мэтээр мөнгөнд шунаж байсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Энд аудит оруулах зайлшгүй шаардлагатай нэг асуудал бий. Үүнийг би хардах эрхийн хүрээнд хэлж байгаа юм шүү. 2019 онд украин, орос дасгалжуулагчид ирж сонгомол бөхийн сургалтын талаар сургалт хийсэн. “Алдар” спорт хорооноос Ц.Цогтбаатар, Б.Одончимэг бид гурав сууж сертификат авсан юм. Үүний дараахан миний хоёр шавийг хэд хэдэн тэмцээнд багшгүйгээр явуулсан байдаг. Ингээд Казахстанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хоёр шавиа дагаж явахаар өргөдөл бичсэн юм. Холбооноос хоёр хоногийн зардал л хүссэн юм. Гэтэл зөвшөөрөөгүй. Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс миний хоёр шавийг багшгүйгээр тэмцээнд явуулж нэр зүүж байсан нь тайланд тусгах л зориулалттай байсан болов уу. Энэ үеэр Дэлхийн бөхийн холбооноос их хэмжээний мөнгө орж ирсэн байх ёстой. Энэ нь хаашаа орсон нь мэдэхгүй. Үүнийг зайлшгүй шалгах ёстой.

Энд онцлоод байгаа 452 сая төгрөгийн өр бол ил байгаа нь. Хэрэв аудит оруулах юм бол хэд нугарсан их мөнгөний зөрчил гарна гэдгийг ам бардам хэлье.

Монголын чөлөөт бөхийн холбоог ийм хэмжээний өрөнд оруулж хаячихаад Буяндэлгэрийн Болд нарын хүмүүс үгсэн хуйвалдаж “Мэргэжлийн зөвлөл” гэх зүйлийг байгуулж чөлөөт бөхийн дахин гартаа оруулахыг санаархаж байгаа нь зэвүү хүргэж байна. Гэрийн хаалгаар гараад явсан Буяндэлгэрийн Батбаярыг тооноор оруулж ирэхийг завдаж байна л даа. Ингэхдээ мэргэжлийн зөвлөлийн даргаар энэ бүх булхай, будлианы хөрөнгө Буяндэлгэрийн Батбаярыг томилох гэнэ. Дэлхийн бөхийн холбооноос бандуулсан шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар нь мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох юм байна. Чөлөөт бөхийг дахиад гартаа оруулж гадаад дотоодын тэмцээний төсвөөр гараа угаах гээд байгаа юм уу. Хэвийн ажиллагаатай байсан чөлөөт бөхийн холбоог авч 452 сая төгрөгийн өрөнд оруулаад орхисон хүн ямар нүүрээрээ чөлөөт бөх рүү харж байна вэ. Үүнийг хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Ийм сэтгэлээр ажилладаг хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийг урагш нь чиглүүлж чадахгүй.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын ямар тэмцээн уралдаанууд болов?

-Ковидын үед нас насны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдлаа. Ингэхдээ тамирчдаас мандатны мөнгө гэж 20000 төгрөг хурааж авсан. Байнд нь өргөмжлөл л өгсөн. Жүдо, таэквондо зэрэг спортын төрлүүдийн тэмцээнүүд хэвийн явагдаж бай шагналаа олгож байсан. МЧБХ-ны зүгээс мандатны мөнгөөр л тэмцээнээ зохиосон. Шагнал өгөөгүй. 452 сая төгрөгийн өртэй холбоо юугаараа ч шагнах вэ дээ.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНСУ-ын шүүгчдийн мөнгө хулгайд алдагдсан гэв үү?

-Одоо Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа П.Буяндэлгэр гэж хүн цүнхнээсээ мөнгө хулгайд алдсан гэж байна лээ. Тэр хүн хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэмээр юм. Бага хэмжээний мөнгө биш шүү дээ. Багаар бодоход л хэдэн арван саяар тоологдох мөнгө. Ийм мөнгө алдчихаад цагдаад мэдэгдээгүй байгааг болоход хувьдаа завшсан болов уу гэж хардаж байна. Үүнийг нуун дарагдуулах гэж их үзсэн байна лээ. Асуудал ил болоход нь асуудлыг өөрөө төлсөн гэж байгаа юм.

-МЧБХ-ны удирдлагуудын талаар хоёулаа түлхүү ярилцлаа. Та өөрөө холбоонд ажиллах ашиг сонирхолтой байгаа ч юм шиг өнгө аяс харагдаад байх юм.

-Үгүй дээ. Би өнөөдөр “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байна. 100 гаруй хүүхэдтэй ажиллаж байна шүү дээ. Надад холбоонд орж ажиллах зав зай алга. Ашиг сонирхол ч бахгүй. “Алдар” спорт хорооноосоо дэлхийн аварга төрүүлсэн. Одоо олимпийн медальтан төрүүлэхээр л ажиллаж байна. Сүүлд нь онцлоход, энэ бүхнийг хөндөөд байгаа минь Монголын чөлөөт бөхийн цаашдын сайн сайхны төлөө юм шүү.

ӨДРИЙН СОНИН: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Nic [202.55.188.122] 2022-05-31 01:49:11

Choloot dampuursan hud gazar

1 [103.9.90.108] 2022-05-31 01:26:51

.

Зочин [183.81.170.66] 2022-05-31 01:15:20

Цувдай хагаравч тогоон дотроо. Та нар одоо болио. Шалгах нь шалгаад, шалгуулах нь шалгуулчих. Гүйцээ.

Magnai [202.126.88.167] 2022-05-30 16:31:01

Batbayar Bold hoer pizda zailaachee

Зочин [202.126.88.167] 2022-05-30 16:29:37

Батбаяр Болд хоёрыг зайлуулаач ээ

Зочин [192.82.67.210] 2022-05-30 07:38:38

Хорой Хосоо шаахгүй шүү ямарч баримтгүй юм яриад байгаарай

Зочин [103.57.92.195] 2022-05-29 09:51:37

Монголчуудын тамын тогооны үлгэр хэзээч дуусахгүй

Зочин [64.119.19.73] 2022-05-29 09:47:44

ene AN, Cholootiin holboo 2 butehgui ee

Судлаач [192.82.70.241] 2022-05-29 09:35:36

Сайхан л шааж ер нь бол энэ өр тодорхой л байна ш дээ 1-рт Олимпод таачсаны торгууль буюу их үнэтэй дэлхий дахинд чөлөөт бөхийг гутаасаны цаашлаад олимпоос чөлөөт бөхийг хасуулахад хувь нэмэрээ оруулсан 2 багшийн торгууль. 2-рт П.Орхоны допигийн торгууль буюу системтэй допинг хэрэглэж байсаны торгууль. Хэрэглэсэн эм нь зүгээр нэг амаар уугаад гараад байдаг ч эм биш. Цаашлаад энэ өр нэмэгдэж ч магадгүй яагаад гэвэл мөн мань Хосбаярын дүү Цогтбаяр ОХУ д дур мэдэн тэмцээнд оролцсоны торгууль ирж магадгүй. Тэгэхээр энэ өр бол энд цэцэрхээд байгаа энэ хүний санаатай үйлдэлүүд !!! Хятадад хулгай хийж шоронд орсон 2 шавийнхаа л цалинг хуваагаад л авч идэж байсан л буянтай хүмүүс шүү дээ!!!!

bi [192.82.82.45] 2022-05-30 22:12:51

Bold Batbayr 2 gdg n tim surhii um bol shalguulaad zaigaa taviad yavaad uguh hergtei shdee...ulsiinhaa tuluu tamirchniihaa tuluu huvcsaa tailj eserguucel uzuulh n buruu bish shdee.chi bsn bol yaah boloo devjeen deer shees aldah bsn biz!

Буяндэлгэр [139.5.216.133] 2022-05-29 07:56:22

Буяндэлгэр.н бандь нар яах гээд явдаг юм бээ энд тэнд басл хүн луйвардсан гээд яригдаад бсан Эд нар чинь 5.н буудалын хятадын хүүхдүүд шдээ.

Зочин [192.82.71.11] 2022-05-29 15:28:59

Өөдгүй өвөрмонголууд. Б.Болд асар хүн чанар муутай шуналын тулам, найгүй завхай эр байгаа юм.

Зочин [202.126.89.246] 2022-05-29 07:52:47

Өөрөө өрөө төлчих

del [202.55.188.108] 2022-05-29 07:37:57

болд батбаяр 2 зүгээр яваад өгөлдөө

jak [45.84.122.78] 2022-05-29 06:45:13

Энэ Болд Батбаяр 2 одоо Чөлөөт Бөхийн Холбоог зүгээр орхиж болдгүй юм байхдаа,,,,,,,

irgen [66.181.179.10] 2022-05-29 05:11:19

Batbayar gej hog shuu Shunaliin tulam. Boldiin duu


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.