Татвар төлөгчдийн таван тэрбум төгрөгөөр автобус баазуудын өрийг төлөхийг иргэд эсэргүүцэж эхэллээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн тээврийн хоёр ч автобус компанийн 5 орчим тэрбум төгрөгийн өрийг улсаас төлөх талаар хэлэлцжээ.

Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III” төрийн өмчит компаниуд нийт 2025 ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос өнөөдрийг хүртэл төлөхгүй явсаар 4.8 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. Энэ өрийг нийслэлийн төсвөөс төлөхийг үндсэндээ дэмжичихэж. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр муу менежменттэй ажилласан компанийн өрийг төлөхийг цахим орчин иргэд эсэргүүцэж эхэллээ.

Учир нь дээрх төрийн өмчит автобус компаниуд тодорхой зах зээлд, байнгын үйлчлээлэгчидтэйн дээр тогтмол орлоготой ч ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг ч төлөхгүй менежментийн доголдол үүсгэсэн бурууг төр татвар төлөгчдийн мөнгөөр шийдэхээр оруулж улстөрчдийг лоббидож байгаа бололтой.

Орлоготой атлаа өрөнд орж байгаа нь төр муу менежер гэдгийн сонгодог жишээ юм. Үүгээр зогсохгүй өрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлнө гэдэг буруу жишиг. Тиймээс төрийн өмчит нэртэй ашиггүй ажиллаж буй иймэрхүү компаниудын өрийг төр өмнөөс төлж байхаар татан буулгавал таарна гэх саналыг иргэд дэвшүүлж байна.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.20] 2022-06-02 01:46:20

Үнэ өсгөөд жолооч нар л баяжина, автобус нэмээд ч нэмэргүй, харин түгжээг багасгах гэж байгах бол ганц ч гэсэн уулзвар гарц барь.

Зочин [66.181.179.126] 2022-06-02 00:35:39

Автобусныхаа үнийг 1000т, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих үнийг 500т болгох хэрэгтэй. Соц үед бүгд л мөнгөө төлөөд зорчдог байсан. Зарим нь одоо бүр гэрээс гарч чадахгүй хөгшчүүлийнхээ автобусны картаар зорчоод, монголчууд ихэнх нь хөнгөлөлттэй зорчигч болоод явж байна. Дээр нь картгүй нөхдүүд жолоочид бэлэн мөнгө өгнө.

Зочин [64.119.19.178] 2022-06-01 10:32:46

жолооч нар чинь бэлнээр авчихсан мөнгийг иргэдийн татвараас авах гэдэг ойлголт байхгүй ээ захирагчаа

Зочин [188.162.254.40] 2022-05-31 12:40:39

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.