"Кансат-2022" үндэсний V тэмцээн ням гарагт болно

Aдмин / Нийгэм

Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой “Кансат-2022” үндэсний V тэмцээн зургадугаар сарын 5-ны ням гарагт болно. Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байсан тус тэмцээнийг цаг агаарын нөхцөл байдлын улмаас ийнхүү нэг өдрөөр хойшлуулж, ням гарагт Налайхын нислэгийн талбайд зохион байгуулахаар боллоо.

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосэн зэрэг найман их, дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.

Хиймэл дагуулын технологитой танилцах хүсэлтэй хүн бүрд тус тэмцээн нээлттэй бөгөөд тэмцээний талбай руу үзэгчдийг автобусаар үнэгүй тээвэрлэнэ. Тодруулбал, үзэгчдийг тээвэрлэх автобус зургаадугаар сарын 5-ны өглөө 09:30, 09:40 цагаас Саппорогийн автобусны буудлаас хөдлөх бөгөөд төв зам дагуух бүх автобусны буудлуудад зогсох юм. Мөн Хорооллын эцсийн буудлаас 09:30 цагт автобус хөдлөн, хойд чиглэлийн автобусны буудлуудад зогсоно.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллаж байна. Харин хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх Ухааны Академи, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, ШУТИС болон МУИС тус тус ажиллаж байгаа юм.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mddc.gov.mn/?p=63345 холбоосоор авна уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.