Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо ормооргүй байна

Aдмин / Улстөр

Монголд ганц мөнгө олж байгаа салбар болох уул уурхай сэргэх шинжиндээ орсон. Хайгуулын лицензүүд олноор олгогдож, говиор хайгуул олборлолтын гадны хөрөнгө оруулалттай компаниуд хөдөлгөөнд орж, гадагшаа Монгол шинэ сэргэг удирдлагатай болсон шүү, муу муухайгаа арчиж цэвэрлэж байгаа шүү гэсэн мессэжүүд түгж, ер нь эрдэс баялгийн салбарт эргэлтийн шинж мэдрэгдэж эхэлсэнд цөөнгүй хүн баяртай байгаа. Тэгсэн ойрноос уул уурхайг зүхсэн, хааж боосон, бүр тоног төхөөрөмж, компанийнх нь хөрөнгөд халдаж тоносон үйл явц говийн аймгуудад газар авч, тэр бүгдийн төлөөлөл болсон малчид нийслэлд ирлээ. Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, газар нутгаа ухуулахгүй гэж орилов. Тэдний энэ бүх хандлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, “Эргэж харъя, иргэдээс нь асуудаг болъё, ер нь анхаарах асуудал...” хэмээн хүлцсэн нь буруу байна. Эргэж харах асуудал биш, иргэдээс уул уурхайг асууж шийднэ гэсэн үг бол Монголын эдийн засгийг 17 хувийн өсөлттэй, дэлхийд гайхуулж байх үеийг сөнөөсөн үг юм. Монголыг самрах үед хүчтэй яригддаг, хуульчлагддаг, Монгол төрийн мунхаглалын онцгой шинж тэмдэгт үг билээ. Яг ийм үгэн дээр чинь попууд, улс төрийн карьераа өсгөх гэсэн жижигчүүл, хувийн имижээ бүрдүүлэх гэсэн дунд гарын улстөрчид тоглож, ордон руу орох замаа засдгийг та ч мэднэ, би ч мэднэ, олон хүн мэдэхээр болсон доо, уг нь...

Тэгэхээр ийм байна, Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо битгий ор. Тэднийг тэнэг мангар гэж байгаа юм биш. Малчны хүүхэд би ийм хандлага гаргавал өвөг дээдэс рүүгээ нулимсан хэрэг болно. Зүгээр л цаг үеэ хаа хаанаа мэдэр гэж хатуу бичиж байна. Малчдын мэдээллээс хол, уул усандаа хайртай уламжлал сэтгэхүй дээр увайгүйчүүд тоглож, турхирдаг юм. Энэ бол нууц биш технологи. Бас малчдын талаар үнэнийг энд бичих ёстой. Малчид маань өөрсдийнх нь 50, 55 насны тэтгэврийг юугаар тавьдаг гэж ойлгодог бол. Уул уурхайгаас олсон мөнгө, ашиг, орлогоороо өгдөг наад захын эдийн засгийн эргэлтийг мэдэх үү. Ноосны урамшууллаас эхлээд ноолуурынх нь мөнгийг хүртэл хэдэн чулуу зарж олдог, олсноо малчдад зориулдаг гэдгийг. Цаашилбал малчид үйлчлүүлдэг эмнэлэг, сургууль, цагдаа... гээд бүгдийнх нь цалинг, нийгмийн бүх халамж, үйлчилгээг зөвхөн уул уурхайгаас олдог орлогоосоо олгодгийг малчид маань мэдэх үү. Өнөөдөр хөдөөнийхөн гэрээсээ гарч 40-хөн км давхиад засмал дээр гардаг, өдрийн дотор нийслэл ордог болсныг уул уурхайн баялгаа зарсан хөрөнгөөр бий болгосныг мэдэх үү. Айл өрх ч гэсэн ганц зарж орлого олдог юмаа л өөд нь татдаг биз дээ, яг түүн шиг Монгол Улсад өнөөдөр зарж мөнгө олдог уул уурхай, эрдэс баялгийн салбараа л өөд нь татах хэрэгтэй шүү дээ. Хар үгээр бол хэдэн чулуу зарж, буталж, хилээр зарж байж л монголчууд орлого олж, Африкаас арай дор орчихгүй амьдарцгааж байна.

Ийм энгийн үнэнийг, амархан ойлгогдох логикийг ойлгохгүй, уул уурхайг зүхсэн малчдаар Монгол Улс дүүрээд буй нь сайны цондон ерөөсөө биш. Ийм муу ёрын байдалтай 10 гаруй жилийг үдсэн шүү дээ. Ашиг тус нь юу гэвэл өнөөдөр улс орны эдийн засаг уруугаа явж байгаа байдал. Эсвэл малчид маань энэ улс орон хөдөө аж ахуй, мах сүү, ноос ноолуураас их мөнгө олдог, хэдэн тэрбум долларын ашиг олдог, түүгээрээ өөрсдийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг тавьж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн бүх үйлчилгээг үзүүлдэг гэж боддог юм уу. Хэрэв тэгж бодсоор яваа бол том эндүүрэл. Монгол хөдөө аж ахуйн орон, түүгээрээ л хүнд бэрхийг давна гэдэг бол өнгөрсөн түүх. Гэхдээ бүр эргэж давтагдах боломжгүй эрин зууны түүх. Тодорхой жишээ авъя. Малчдын том орлого болох ноолуурт жилд дээд тал нь 350 сая доллар л эргэлддэг. Энэ нь ноолуурын үнэ 100 мянгаас дээш байх үед шүү. Тэгвэл Монголын бүх ноолуурыг цуглуулж зараад мөнгөөр нь ганц ширхэг цахилгаан станц барьж хүрэхгүй. Монгол Улс 80 сая малтай. Монголын бүх малыг зах зээлийнх нь дээд үнээр зараад ганц том нефтийн үйлдвэр барьж хүчрэхгүй. Учир нь орчин үед нэг тэрбум доллараар нэг том нефтийн үйлдвэр барьж хүрэхгүй байна. Зах зээлийн өнөөдрийн бодит үнэн ийм л байна, малчин түмэн минь. Уламжлалт мал аж ахуйн бодит үнэ цэнэ өнөөдөр ийм байна. Ийм байгаа болохоор л малчин түмнийхээ төлөө сая саяар, тэрбум тэрбумаар доллар олох уул уурхайн бүтээгдэхүүнээ Олон улсад зарж хөрөнгө чинээтэй болох гэж зүтгэж байна. Баяжиж чадахгүй, байрнаасаа хөдөлсөн төдий 30 жилийн өнгөрсөн замналын нэг том шалтгаан бол сая Л.Оюун-Эрдэнийн хэлдэг “За эргэж харъя, малчдаасаа асууя...” гэсэн царцанги үг. Энэ үг бол хамгийн муухай үг. Өнгөрсөн 30 жилд улс орон удирдсан нөхдүүдийн хөшүүн үедээ хэлдэг, аргацаадаг үг. Сонсохоос дургүй хүрдэг энэ үгийг Оюук дүү, одоо бүү хэл. Яг ийм үгийг хэлсээр өнгөрсөн 30 гаруй жилд Монголд бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт царцаж, уул уурхайн давлагаа зогсож, хөгжил цэцэглэлт өөд тэмүүлсэн хүсэл бүхэн унтарч, ажил хөдөлмөр хийдэг хүнгүй болж, хамгийн аймаар нь цаг хугацаа ихээр алдаж, баларч байна.

Яахав, Л.Оюун-Эрдэнийн “Эргэж харна, малчдаасаа санал авна” гэдэг үг тактикийн шинжтэй байж болно. Гэхдээ ингэж яах юм бэ, одоо бол уул уурхай дээр хором ч алдаж болохгүй. Шууд л малчдад хандаж “Төр засгийн зүгээс таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хэнээс ч асуухгүйгээр уул уурхайг хөдөлгөнө, хөгжүүлнэ. Та бүхэн үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө дуугүй байцгаа” гэж хэл. Ингэж хэлэхдээ нийгмийн өмнө гарч, ил цагаан хэл, зарла, тунхагла. Ард түмэн таныг дэмжинэ. Саалиа хаяад ирсэн говийн хэдэн малчнаа төв талбайгаас хөөж явуул. Ийм л харизмтай байхгүй бол Оюун-Эрдэнэ дүү минь, та малчдаар улс орноо удирдах арга барилыг заалгах гээд байна шүү. Тийм бол таны наана чинь байгаагийн хэрэг юу байна. Нэгэн цагт үймсэн Америк тив индианчуудаас улс орноо удирдахыг асуусан уу. Австрали тив хоньчдоороо удирдахуйн ухаанаа заалгасан уу.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголын хөдөөг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого гарга. Монголын малчин түмнийг бусдаас илүү хүндэл. Ахуй соёлыг нь сайжруулахад улсаас анхаар. Өнөөдөр Монголын малчид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой болсон. Бүгд гар утас, интернэттэй, гэрээс нь 30 км-ийн зайд халуун ус, саун, массаж, тэр байтугай хотоос дутуугүй ресторан, орчин үеийн амралт сувиллын газрууд нэгэнт бий болжээ. Энэтхэгт IT-гийн мэргэжлээр мастер хамгаалсан залуу мал хариулж, малын бэлчээр дээрээс англиар дэлхийтэй харьцаад сууж байна. Улаанбаатар, аймгийн төв рүүгээ давхихад засмалаас хол малчин байхгүй болсон. Засмал зам Монголын хөдөөг хэрэн хэсүүчилсэн. Алтай Таван богдод хүртэл засмал зам хүрчихээд байна. Монголын түүхэнд урьд хожид хэзээ ч байгаагүй дэд бүтэц, хөгжлийн загвар оролдлогууд хийгдэж байна. Онцлог нь энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор дам дамандаа хийгдэж байгаа гэдгийг Монголын малчид ойлгох цаг болсон. Ойлгуулах ажил үлдсэн...

Дэлхийгээ дагасан Монголын хөдөө ийм зүгтээ явж байгаа болохоор Л.Оюун-Эрдэнэ дүү минь, орон нутгийн ИТХ-ын өөрөө удирдах ёсыг одоо хийгдэх ҮХНӨ-өөрөө зохист харьцаанд нь оруул. Босоо удирдлагатай байсан цаг үе бүхэндээ тархай бутархай монголчууд, хүн шиг амьдарч, улс шиг харагдаж байсныг сана. Малчдыг араас нь турхираад сууж байдаг бүлэглэл гэгч нь 2016 онтой дууссан гэж ойлгож байгаа. 2020 оны дахин ялалтын чинь дараа бүр оргүй арилсан гэж ойлгож яваа шүү. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд, малынхаа зах дээр өнөөдөр ч хааяа сууж байдаг, малчны хүүхэд энэхүү нийтлэлийг бичиж хүргэлээ шүү...

ӨДРИЙН СОНИН: Б НЯМАА

image


Сэтгэгдэл

Т. Батбаяр [202.9.40.210] 2022-06-08 11:52:19

Малчин ард түмнийхээ үгийг сонсож анхааралдаа авч буй нь харин ч талархууштай. Улс гэрийг удирдаж буй хүнд авах гээхийн ухаанаар хандах нь юуны буруу байх вэ. Улс эх орны хэмжээнд үнэхээр ач тусаа өгөх цөөхөн хэдэн том хэмжээний ашигт малтмалын ордоо эдийн засгын эргэлтэнд оруулах нь буруу биш. Жалгын нэг уурхай ухсан нэртэй нөхдүүдийг бол цэгцлэх цаг нь болсон. Маш олон жил Монголын төр маш нээлттэй бодлого хэрэгжүүлсэн... Одоо малчдаа сонсож буйд баярлаж байгаа шүү

Зочин [43.242.242.59] 2022-06-08 04:09:06

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Мал маллах арчилгааны талаар хотод өссөн нас нь өтөлсн хүн ч юу ч мэдэхгүй. Нямаа гуай та өөр шигээ мэдлэгтэй байхыг бусдаас шаардах эрхгүй. Та зүгээр л улс төрийн зорилгоор бусад намын эрх ашгийн үүднээс Ерөнхий сайдыг гоочилж юм бичиж байна. Улс төрчдийн гар хөл болсон нөхөд хамгийн хорчин аюултай улсууд мөн.

Зочин [202.126.88.200] 2022-06-07 02:21:07

Төр ААН д АМ- ын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод ( дуудлага худалдаа) ажилаа явуулах гэхээр тэр нутагын иргэд миний нутаг гээд тэмцээд Төр хоорондоо учираа ол гээд хаядаг

Зочин [66.181.161.68] 2022-06-07 06:53:05

Хөлсний бичээч хуцаж бна даа

Л БАЯР [192.82.75.59] 2022-06-07 02:07:53

Б.НЯМАА ГУАЙ ТА ӨӨРӨӨ Л ЖИНХЭНЭ ОЮУНЫ ХООСРОЛ БАЙНА. МОНГОЛ УЛСЫГ АВЧ ИРСЭН ГАЙХАМШИГТ ОХИД ХӨВГҮҮДИЙН БАРАГ 99 ХУВЬ НЬ ЭГЭЛ ЖИРИЙН МАЛЧНЫ ХҮҮХДҮҮД БАЙДАГ ЮМ ШҮҮ. ӨӨР ШИГ ЧИНЬ ӨМХИЙ ЧИЙГТЭЙ ХЯТАД ТАНЗНЫ ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД БИШ

Зочин [202.70.44.46] 2022-06-07 01:43:11

хөдөөний багийн даргаар ЕС тавьчихвал дээр вм биш үү

Зочин [122.201.31.247] 2022-06-07 02:16:07

УУЛ УУРХАЙГААС ЦӨЛЖИЛТ ҮҮСЭЭГҮЙ .МАЛ АЖ АХУЙГААС БОЛЖ ЦӨЛЖИЛТ НЭМЭГДЭЖ БАЙХ ЮМ . УЛСЫН ТӨСВИЙН 90 ОРЧИМ ХУВИЙГ УУЛ УУРХАЙ БҮРДҮҮЛЖ БАЙНА .МАЛЧИД 3 ХУВЬ БҮРДҮҮЛДЭГ БОЛОВЧ ЭРГЭЭД НООС НООЛУУР СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ГЭЭД БУЦААГААД АВЧИХДАГ АЖЭЭ.ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ФЕРМЕРЫН АЖ АХУЙД ШИЛЖВЭЛ НҮҮДЭЛ СУУДАЛ БАГА БОЛОХЫН ЗЭРЭГЦЭЭ СУУРИН ГАЗРААС МАХ СҮҮГЭЭ НИЙЛҮҮЛЖ МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭНЭ . МАЛЧДАД МАЛЫГ ХУВЬЧИЛСАН БОЛОХООС ГӨЗРЫГ НЬ ХУВЬЧЛААГҮЙ .ФЕРМЕРИЙН АА ЭРХЛЭВЭЛ ГАЗАРТАЙ БОЛОХ БОЛОМЖ БАЙГАА ЮМ. МАЛЧИД ТЭГЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ .ГЭТЭЛ ГАЗАР БУЛААЦАЛДАНА .СҮҮ НООС НООЛУУРЫН УРАМШУУЛАЛ АВНА .ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРНА .ЗУД ТУРХАН БОЛНО ХОТЫНХООН БОЛОХОО БАЙЛАА ГЭНЭ .МАЛЧИД .АРАЙ ЮУ.ХАРСАН ГАЗРАА МАЛЫН БЭЛЧЭЭР ГЭЖ ХАРДАГ АА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЦӨЛЖИЛТ БОЛОХОО БАЙЛАА. МОНГОЛД ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХЭРЭГТЭЙ .УЦС ,БАРИХ , УУЛ УУРХАЙ БОЛ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯЛАГ. МАЛЧИД ЭРХЛЭХЭЭ БОЛЬ ДОО

Зочин [119.40.98.177] 2022-06-07 01:37:11

Үнэн үгэнд яасан их эгдүүцдэгийн үнэн л хэлсэн байна нэгч төгрөгийн татвар төлдөггүй хэрнээ маниусын төлсөн татвараас хамгийн их хувалзлан сорогч нь малчид. хамгийн их блэн мөнгөтэй баян байгаа нь малчид худлаа гэвэл сум аймаг улаанбаатарт байртай хүүхдүүдээ суулгадаг бүүр адаг нь хашаа байшинтай болчихсон УБ-р чинь дүүрэн пүүжгийтий байгаа хөгжмөөр байгаа бол үнэн асуудалтай тулж шийдэх хэрэгтэй

Зочин [43.242.243.32] 2022-06-07 01:06:41

Nusan saplyakaar udirduulahaar chin malchdaar zaalgalgui yah ve dee. uls oron dampuuralgui yah ve dee. Amidraliin turshlaga gej hamgiin chuhal yum bdiishdee ork mongolchuudaaaa

Зочин [172.58.222.218] 2022-06-07 00:42:37

Малчидад захирагдана ч гэж юу байхав. Үгийг. нь сонсох л биз. Уул уурхайн талбай жоохон л юм байна лээ шүү дээ. Хийх юмаа хийгээд л явна биз дээ. Эрдэмтэн судлаач нарын тооцоо судалгаа л гол чиг өгнө шүү дээ.

Зочин [66.181.161.64] 2022-06-09 07:27:51

малчид төрийн өндөрлөгт хийх ёстой ажилын хийхийг шаардаж хэлэх эрхтэй адилхан хүн шүү малчид эрүүл мал маллаж байж та нар хоргүй эрүүл мах иднэ малчидыг нээх доош нь бодоод байх юм байхгүй шүү

zochin [64.119.19.96] 2022-06-07 00:30:46

Цаадах чинь боловсролгүй нөхөр учраас хэнээр ч заалгахгүй. Боловсролгүй хүн хэнээрч заалгадаггүй, зөрүүдэлсээр дуусдаг. Заалгаад ч хүлээж авч чаддаггүй. Малчдаар бол бүүр... зүгээр шоуны нэг хэсэг.

Hdh [98.204.176.20] 2022-06-06 18:36:39

Yu gene ve? Mglchuud malchin uls husaad uzhed malchin l garna.erliiz hurliiz l bish bol!!!!!

зочин [64.119.21.206] 2022-06-06 16:26:35

Малчид сонгууль бүрээр МАН-д санал өгдөг юм биш үү? Тэгээд МАН малчдад хайр зарлаад, тэтгэвэр нтр гэж хошгоруулдаг юм биш үү? Улс орноо боддог сэтгэхүй, сэтгэлгээ ер нь эрх баригчдад бий юу? эсвэл зөвхөн сонгуульд чиглэсэн, тулга тойрсон, дов жалганы зүйлс ярьдаг уу? хийдэг үү?

Зочин [64.119.25.240] 2022-06-06 15:27:10

амеркийн уугуул иргэд шиг авсралийнуугуул аберген шиг хувь заяг биднээр давтуулахыг хүсдэг хаанахын амвтан бз????

Зочин [98.204.176.20] 2022-06-06 18:37:55

Ulamjlalaa barij hogjoo! Evrof shg

Зочин [192.82.72.168] 2022-06-06 17:05:20

Америк Авсрали хоёр яаж хөгжиж байгаагхарсан уу Үхэр тэрэг хөтлөөд хиртэй хөлсөө дуслуулаад явж байх чинь чиний л сонголт бид урагшаа хөгжмөөр бна

Зочин [192.82.67.136] 2022-06-06 13:48:07

Бүх лиценз хятадуудын гарт байхад уул уурхай Монголыг хөгжүүлэх үү . Тэр 17 хувийн өсөлт чинь ард түмэнд түй ч хамаагүй байсан шүү дээ . Тэд бүгдийг ухаад гараад явахад Монголчууд уух усч үгүй , улаан шороон дунд л үлдэнэ шүү дээ Нямаа гуай

Зочин [192.82.69.166] 2022-06-06 13:21:19

Энэ Оюун-Эрдэнэ суурь мэдлэг муутай хүн юмаа.Улс орныг удирдах үнэндээ чадвар байхгүй бна даа.

ЗОЧИН [66.181.190.186] 2022-06-06 12:29:31

Б.НЯМАА ГЭХ НИНЖА ХОГ ХААНААС ГАРААД ИРЭВ ЭЭ. ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО ТӨВ, ОРОН НУТГИЙН ИРГЭД, ОРШИН СУУГЧДААС ЭХТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ЭНЭ ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ШААР НЯМАА ГЭХ ХОГ МЭДЭХГҮЙ Ш ДЭЭ, ЭНЭ УСАН ТЭНЭГ МАХАН ТОЛГОЙН ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ, УХААН ХҮРЭХГҮЙ Ш ДЭЭ, УУЛ УУРХАЙ, МАЛ, МАЛЧИН ЗЭРЭГЦЭН ОРШИНО, НЭГ НЬ НЭГИЙГЭЭ УСТГАХГҮЙ ЗЭРЭГЦЭН ОРШИНО, ТЭГЭЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ, ЗАЙЛ ХОГОО, ЗАЙЛ НЯМАА ГЭГЧ ХОГОО, МАЛЧДЫГ СОНСОХГҮЙГЭЭР, ГАЗАР НУТАГ, БЭЛЧЭЭРИЙГ НЬ УСТГАЖ, ДЭЭРЭМДЭЖ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ. ЗАЙЛ ХОГОО.

Зочин [122.201.31.247] 2022-06-07 02:24:04

Нямаа зөв асуудал хөнджээ. Хөгжилийн гарц МАА биш гэдгийг мэдрэв.Төсвийн 90хувийг бүрдүүлдэг.Гэтэл сая малтай монгол хөгжсөнгүй .Малчид эрт тэтгэвэрт гарна.мах сүү ноос ноолуурын урамшуулал авна . Харагдаж үзэгдсэн газраа хувийн өмч мэт булаацалдахаа болих хэрэгтэй .Шантааз хийгээд байвал тэтгэвэр тэтгэмж хүүадийн мөнгийг нь хасчих хэрэгтэй.Мөнгө олдог УЦС ,Уул уурхайгаа хаавал ийм юм болно гээд мэдрүүлэх хэрэгтэй

Зочин [202.9.46.69] 2022-06-06 22:58:17

B.Nyamaa mash zuv asuudal, zuv untsuguus gargaj tavijee. Ta shudarga, ekh oronch khun yum. Bayar khurgie.

Сайхан [150.129.143.33] 2022-06-06 11:50:17

Тиймээ тийм шүү. Яаг үнэнг энд бичсэн байна. Ард түмнээсээ асууж фейсбүүкийн коммемтоор ажилаа заалгасан Ардын намын нөхдүүд улс орны эдийн засгийг сүйрүүлж дууслаа. Өнөөдөр монголд цемент хомсдолд орсон байна. Байгаа үйлдвэр дээр нь машинууд хэдэн өдрийн очерт дугаарлаад зогсож байна энэ бол том эмнэгэл. Уул нь дотоодын хэрэгцээнээсээ нэг дахин цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байсан ч улс төрөөс болоод хомсдолд орчихсон сууж л байна. Хэрэгцээтэй байгаа үедээ уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байдаг болохоос мөнхийн үнэ ханш өндөр байдаггүйг энэ хэдэн увайгүй улсууд даанч ойлгохгүй юм даа. Нутаг усаа амиараа хамгаалан гэх шиг өнөөдөр чи мөнгөгүй эдийн засгийн хараат байх юм бол ирээдүйд миний чиний хүүхдүүд хараат байгаа газартаа нутаг орноо алдаж боол нь байх болно. Энэ бол гашуун мэт боловч үнэн шүү.

Зочин [202.126.88.176] 2022-06-06 11:30:16

ЭХ ОРОН АРД ТҮМЭН ЧИНЬ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЭЭД БАЙНА. ЭНЭ БОЛ МАН Д ИТГЭЛ ӨГЧ СОНГОЛТОО ХИЙСЭН АРД ТҮМЭНИЙ ХОХЬ БОЛЖЭЭ. . АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ. . ДАРГА НЬ АСАР БАЯН ЯМАР Ч ҮНЭ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ХЯМАРХААРГҮЙ БАЙНА. ЭНЭ ЗӨВ ҮҮ. ШУДАРГА УУ

зочин [192.82.89.157] 2022-06-06 11:14:31

Маш үнэн юм бичжээ. Төр засаг гэж байгаа бол зарим юманд Төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Малчид гэж дээ монголоо алдсан машинаар малаа хариулж байгаагаас өөрсдөө билчээрээ сүйтгэж байгаа шүү дээ.

Исёёё [202.131.248.206] 2022-06-06 09:24:49

Хятад эзэдтэй лицензүүдээ цуцлаач ээ. Газар нутагтаа алдсан байна . Монгол хүний нэр дээр . байгааг ч цуцал Лиценз олголтоо бүүр зогсоо! Болохоо байж!!!!! Ухаараач ээ! АМГ ыг татан буулгая!

уул уурхай бол насгүй [202.179.21.218] 2022-06-06 08:18:53

Малаа маллаад 1000 1000 жил амьдарнашүүү дээ

Зочин [122.201.31.247] 2022-06-07 02:25:58

Малын махны оронд хиймэл тэжээллэг хямд мах гарч эхлэж байна.

Зочин [64.119.23.225] 2022-06-06 09:35:16

hahah malaa mallaad amidar novsh mini

Mash zuv [95.0.21.129] 2022-06-06 06:42:55

Odoo jaahan hatuu baimaar bn, malchid gej tatvar tuluhgui huniii umnuus amidarch bga bish, zam taviulahgui boomt neelgehgui, uul uurhai baihgui bol mongol uls neg ch uur orlogo export baihgui, gadaad hurungu oruulalt bugd heden malchdaas tednii am harsan uls turchid malnaas bolj zogsloo

Зочин [202.126.88.147] 2022-06-06 08:09:25

Нутгийн уугуул иргэдийн эрх ашиг 1-рт байлгүй яах юм бэ. Хэн ч дээр үеэс үе уламжлан амьдарч ирсэн газар нутгийг нь хэн нэгэн ирээд эрх ашгийг нь хөндөхөөр зүгээр байх уу. Баахан газар шинээр авчихаад дааж давахын аргагүй мөнгө нэхэж байгаа хүмүүс биш шүү, дээр үеэс нутаглаж ирсэн хүмүүс. Уул уурхай эрхлээд хөгжих биш, харин ч монголчууд бэлэнчлэх, өртөг шингээх биш, ухаж ачаад байгаа нь үйлдвэрлэл хөгжихөд саад болж байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа тордож, өртөг мэдлэг шингээгээд явахад Монгол болно

Зочин [202.21.104.2] 2022-06-06 05:57:50

Зөв шүү. Улс оронд хэрэгтэй уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөх, шинээр экспортын боомтууд нээх хэрэгтэй байна.

Зочин [192.82.69.72] 2022-06-06 05:54:06

Монголыг монголоор нь авч ирсэн гавьяа малчин түмэнд оногдоно. Тэд уул уурхайнханаас илүү эх орончид. .

Зочин [64.119.23.225] 2022-06-06 09:36:04

uul uuurhai baihgui bol ene uls shuud dampuurna

Zochin [66.181.161.94] 2022-06-06 05:39:40

Ediin zasagaa bosgohiin tuld uul uurhaig manaih zaaval yvuulah estoi.archaagui tortoo baisan 30 jild bid ih zuil aldsan.ymarch ch ajil yvuulahad sorog tal ugaasaa bdag.malchid jalga dovnoosoo garch setgemeer ym.eh oronii ediin zasag ymar bgaag uzej duuldag l baimaar tor heden malchiin ugend avtalgui shiidveree zorigtoi gargamaar bn.tsahilgaan istants barihad eserguutseed bsan malchid bugd mongo avaad chimeegui bolson.uum bodloor hol yvahgui shuu 3 sayiin irgeniihee toloo ederguutseliig sorj toriin tomor nuuriig gargah estoi.chadahgui bol chaddagt ni og oyun erdene guai.

Зочин [122.201.31.247] 2022-06-07 02:30:15

Малчдын тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгө, янз бүрийн урамшуулалыг нь хасчихвал ойлгох байхдаа.Түүнээс нааш ойлгохгүй ээ..Уул уурхай төсвийн 90 орчим хувийг бүрдүүлж цалин тэтгэвэр тэтгэмж өгч байх юм

Зочин [66.181.161.89] 2022-06-06 05:43:20

Хуцаа пизда минь

бат [192.82.65.182] 2022-06-06 04:57:54

малчдын амьдрал сайн биш байгаа,гэхдээ тэр бол уул уурхайгаас огт хамаагүй.тэд залхуу,архичин,арчаагүй болж хувирсан.морио унахаа ч больсон.малаа саахаа болиод дэлгүүрээс савласан сүү авч цайгаа сүлдэг болсон.өөрсдийн арчаагүй байдалд бухимдахдаа бусдыг буруутгаж,улс орны ирээдүйг баллаж байгаагаа ойлгох ч үгүй,тэд сургуульд байхын л муу сурдаг байсан,Нүүдлийн мал аж ахуй байгаль орчинд маш халтай,ашиг өгөөж муутай салбар.Малчдаа ч хүн шиг амьдруулж чадахгүй байгаа мал аж ахуйг хэт шүтэх хэрэггүй.эсвэл улс орноороо малчдын түвшинд очих гээд байгаа юм уу? Уул уурхай бол шинжлэх ухаан,аж үйлдвэр, хөгжил дэвшил шүү дээ.Ном журмын дагуу ажлаа хийж байгаа геологийн салбарынхан орон нунгийн авилгалч хурган дарга нар,согтуу балмад малчдын дарамтанд байнга өртөж байгааг төр засаг анхаарч хамгаалах ёстой шүү.

Зочин [202.21.127.168] 2022-06-06 06:57:12

Yaag unen

Иргэн [192.82.65.47] 2022-06-06 04:56:46

Малчин ч байсан, уурхайчин ч байсан иргэдээ сонсох нь Ерөнхий сайдын үүрэг. Харин шийдвэрээ хэнээс ч хараат бусаар, улсын эрх ашгаа бодож л гаргах ёстой байх. Хэзээ ч бүх хүний таалалд нийцсэн шийдвэр гаргах боломжгүй шүү дээ. Ингэхээр Ерөнхий сайд хэн нэгний нөлөөлөлд автаж, үгийг нь дагаж шийдвэр гаргаж болохгүй баймаар.

Зочин [202.21.109.55] 2022-06-06 04:36:13

Малчидын үгийг ОюунЭрдэнэ сонсох нь зөв.

Зочин [192.82.90.25] 2022-06-06 04:27:17

Уул уурхай тэргүүлэх салбараа малчид, иргэд нь мэддэг болсон юм бол төр гэж байгаад яах юм бэ! ерөнхий сайд гэж тэнд МАНуухай болж суухын хэрэг байна уу!

Зочин [202.126.90.26] 2022-06-06 04:18:47

малчдыг турхирч ард нь шантаажаар мөнгө олдог бүлэглэл бий болоод удаж байна.

Zochin [66.181.161.94] 2022-06-06 04:16:19

Zov l zuil bichsen bn.malchid ulsad tatvar ged zuil ogch gavidaggui bga shuu.tegehed toriin bolon huviin huviin hhk iin ajilchid tsalingaasaa hamaarch 300.0-500.0 dood tal ni sar bolgon tatvar tataasand tolj bga.eniig jild shiljiileed bod.

Зочин [64.119.22.34] 2022-06-06 04:10:52

ene teneg uur heneer zaalgah ve dee

Muugii [172.58.61.45] 2022-06-06 04:06:50

Surtei ug ner ashiglaj yah geed bicheed baidagiin… undsen huuliin daguu erhee edelj baigaa malchid buruutai bol Battulga putin 2-toigoo tsyg delhiigees alga bol. Buh taluudiin oroltsoog gangaj oilguulah ni tuiliin chuhal. Chinii bichsen haltar ugiig niitlehgui bh bolomj bii ch er chuluuguu edleh bolomj chine iluu deeguur yum.

Зочин [192.82.73.103] 2022-06-06 04:04:31

Маш зөв асуудал тавьжээ. Уул уурхай боомтын хөгжилд маш их саад болж улсын хөгжлийг саатуулж бүр гууд хохироож байна.Цагаан дэлийн боомт мэтийг үаавал нээх гэрээтэй. Дорнодын ар хашаатын нүүрсийг ашиглахад хилд ямарч нөлөөгүй улсад маш их ашигтай гэх мэт зөндөө асуудал байна ЗГ хэт их бууж өгч байна

Zochin [66.181.160.86] 2022-06-06 03:59:01

Huts muu p...mini cham shig iim uzeltei humuus uls oroniig mini suiruulsen yamarch ashiggui gereenuud sarnii gadarguu shig gazar shoroo...lalar min hazgar ubgonoos ug sons gedgiim

Зочин [66.181.161.104] 2022-06-06 04:42:52

Malchidaa sonsoh hteishde

Зочин [192.82.90.25] 2022-06-06 04:28:49

Нэг нинжа боож үхэх гэж байна.

Yu [202.21.127.168] 2022-06-06 03:56:58

Шинжлэх ухааны судалгаанууд бас адил харааж зүхэгдэн хөөгддөг болсон шүү дээ, харанхуй бүдүүлэг арай дэндлээ хөдөөд

зочин [202.126.89.178] 2022-06-06 03:55:09

Оюунэрдэнэ арай тэнэг юмаа очиж очиж малчдын хэлснийг биелүүлж нэг их сайн хүн болох гээд ганц ЭЗ аа авч яваа салбарынхаа үйл ажиллагааг хааж боогоод байгаа хүн энэ их олон төрлийн өрнөөс гарч чадахгүй улам л их өрний хүүнд идэгдээд депольт зарлах нөхцөл бүрдээд байнаштээ үүнийгээ ухаарах чадваргүй гэжүү Харин ч эсрэгээр нь төр төмөр нүүрээ харуулаад орон нутгийг малчдыг зайлшгүй шаардлагатайг нь нүүлгээд л болооштээ улс орны хөгжлөө 1-рь тавих хэрэгтэй. 500 сая ын орлоготой малчин улсад ганц төгрөгийн татвар төлдөг билүү уул уурхайн компаниуд л тэрбум тэрбумаар нь татвар төлж улсын төсвийг чинь бүрдүүлж байгааштээ наад увайгүй орон нутгийнханы нүүрийг харахаараа долигнодог бодлогоо нэн даруй өөрчилж гол чиглэлээ тодорхой болго уул уурхайнхан их л тэвчиж байгаа шүү болохгүй бол босоход бэлэн байна шүү

shaadag pizda ve. machid hj bur neg hmgin adgiin mulguunuudiin jisjig yum bn l d ene ooroo fucking d [192.82.87.10] 2022-06-06 03:35:16

shaadag gichii ve ene chn harin. ooroo dald uul uurhaigas heden togrog oldog ynhn bn l d


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.