Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт орлоо

Aдмин / Спорт

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна гэж өөрчиллөө.

Мөн таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 110 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг орууллаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.108] 2022-06-21 03:07:24

Үндэсний бөх юм бол тэр " үндэсний шинжүүд " , " үндэсний онцлогуудыг "\ хугацаагүй , талбай хязгааладаггүй зэрэг \ нь бүү өөрчил ...

Зочин [202.21.120.187] 2022-06-21 02:17:01

идэвхи санаачлагагүй бөхийг торгодогтой адилхан юм байна. Дэлхийн спортод байдаг зүйл шүү дээ. Хасагдахгүйн тулд харин ч идэвхитэй дайчин шаламгай барилдах юм биш үү.

Зочин [66.181.161.67] 2022-06-21 01:36:59

Боль боль үнэн хүчийг үзээд л барилдуул . Хасах ч гэх шиг . Социализмын үеийнх шиг юм болох нээ

Нэргүй [202.179.21.212] 2022-06-21 00:35:50

Энэ асуудлаа холбоон дээрээ л бөхчүүдийнхээ хүрээнд ярь энэ бол цэвэр спортын дотоод асуудал нийтэд бүү нялзаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.