Э.Одзаяа Бишкек хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв

Aдмин / Спорт

Ази тивийн "U17" насны аварга шалгаруулах тэмцээний охидын 69 кг жинд 2022 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.

Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин юм байна.

Ташрамд сонирхуулахад, Гавьяат О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь ийнхүү аварга болсон нь ховорхон тохиолдол юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.