Герман Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ жагсаалтыг нийтэлжээ
БЕРЛИН. /TASS/. ХБНГУ-ын Засгийн газар Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ жагсаалт, мөн цаашид нийлүүлэх төлөвлөгөөгөө анх удаа нийтэлжээ. Цэргийн тусламжийн жагсаалт Германы сайд нарын танхимын цахим хуудсанд мягмар гарагт нийтлэгдсэн байна.
Жагсаалтыг үзвэл, тус улсын эрх баригчид Киевт "Гепард" ангиллын өөрөө явагч 30 зенитийн төхөөрөмж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “IRIS-T” систем, зэрэг галлагч гурван “Mars” тийрэлтэт системийг сумны хамт болон бусад зэвсгийг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Украины арми мөн 22 ачааны машин, "Toyota"-гийн пикап загварын 80 машин, тагнуулын дрон 32 ширхгийг, мөн 100 мянган ширхэг анхан шатны тусламжийн иж бүрдэл хүлээн авна.
Герман улс Украинд нийт 38 нэгж зэвсэг нийлүүлсэн бол нийлүүлэхээр төлөвлөсөн жагсаалтад 25 нэгж зэвсэг багтсан байна. Тус улсын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс зэвсгээ нийлүүлэх хүртэл илгээх арга, цаг хугацааны талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт урьд нь мэдэгдэхдээ, тус улс АНУ, Их Британийн хамт Киевт “Mars 2” зэрэг галлагч гурван тийрэлтэт систем, хэдэн зуун пуужин нийлүүлж, мөн бие бүрэлдэхүүнийг сургана гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
зочин [192.82.80.99] 2022-06-23 15:36:22
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [43.242.243.253] 2022-06-23 16:27:58
iveeh bolnoo