Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин еврогоор гаргасан бондыг төлөх шинэ түр журмын тухай зарлигт гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэхүү баримт бичгийн дагуу Орос улс гадаад валютын өрөө рублиэр төлөх боломжтой болно.
“ОХУ үнэт цаасны хадгаламж эзэмшигч гадаадын этгээдийн нэр дээр (түүний бие төлөөлөгчийг биечлэн байлцуулахгүйгээр) «И» ангиллын рублийн данс нээлгэх тухай хүсэлтийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газар болох банк бус зээлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж баримт бичигт дурджээ.
Тогтоолд дурдсанаар, хэрэв гадаад валютаар хүлээсэн үүргийн дүнтэй тэнцэх хэмжээний рублиэр төлсөн бөгөөд ОХУ-ын дотоод валютын зах зээл дээрх гадаад валютын ханшаар тооцсон бол евро бондоор хүлээсэн үүргийг биелүүлсэн гэж үзнэ. Энэхүү дансны ашиг хүртэгч нь еврогоор гаргасан бондыг эзэмшигчид байх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн шинэ схемийн дагуу еврогоор гаргасан бондын төлбөрийг хийх банкуудыг 10 хоногийн дотор тодорхойлж, техникийн асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газар, Сангийн яамдаа даалгажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Cathy [23.95.97.78] 2025-05-31 11:35:19
Appreciate it! Numerous info! casino en ligne You said it nicely.! casino en ligne Kudos! I like this! meilleur casino en ligne Really tons of great data. casino en ligne France Amazing quite a lot of fantastic material. casino en ligne You said it terrifically. casino en ligne francais You stated that wonderfully. meilleur casino en ligne You've made your position extremely well.! casino en ligne Amazing a lot of good tips! casino en ligne fiable Appreciate it, A lot of postings! casino en ligne
Clcyqm [178.68.41.154] 2025-01-08 00:20:30
ivermectin buy - <a href="https://ivercand.com/">buy tegretol 200mg pill</a> buy carbamazepine 200mg without prescription
Зочин [192.82.75.120] 2022-06-24 12:52:11
Өхгүй гэсэн санаа арчаагүй юм
Зочин [103.57.93.80] 2022-06-23 09:16:53
цаад төлбөр хүлээн авагч нь рүблиэр хийхийг хүлээж авахгүй хөрвөх валютаар төлөхийг шаардвал яах юм болдоо. орос рүбль дэлхийн зах зээлд хөрвөх валют бтшсэн