УНТЭ: Эрт илрүүлгээр иргэдийн дунд ходоодны үрэвсэл, бамбайн зангилаа болон уйланхай ихээр оношлогдож байна

Aдмин / Эрүүл мэнд

Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш Улcын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 640 хүн үйлчүүлж, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байгаа.

Тэгвэл УНТЭ-т өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 06-р сарын 20-27 өдрүүдэд нийт 98 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоод хамрагдсан бөгөөд иргэдийн дунд бамбайн зангилаа болон бамбайн уйланхай, ходоодны үрэвсэл зэрэг эмгэгүүд зонхилон шинээр илэрчээ.

Үүнд:

  • Бамбайн зангилаа болон бамбайн уйланхай-12,
  • Ходоодны үрэвсэл-27,
  • Эмэгтэйчүүдийн хавдар-1 илэрсэн байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн хавдар илэрсэн эмэгтэй нь 49 настай Сүхбаатар дүүргийн иргэн бөгөөд эмэгтэйчүүдийн эсийн ПАП шинжилгээгээр хавдар гэж оношлогдсон бөгөөд ХСҮТ-д хандахыг зөвлөсөн байна.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай авах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

31-ээс нээш настай иргэдийн дунд хавсарсан оноштой иргэд дийлэнх хувийг эзлэж байгаа бөгөөд нийт 24 иргэн хавсарсан өвчлөлтэй гарсан.

46-60 насны иргэдийн дунд хавсарсан оноштой иргэдийн дийлэнх нь элэгний өвчлөл, бөөр шээсний замын сувганцрын завсрын эдийн архаг нефрит эзэлж байгаа бол 61-ээс дээш насны иргэдэд Зүрхний (хурмал) дутмагшилгүй даралт ихсэх өвчин, ходоодны үрэвсэл, бодисын солилцооны хямрал хиперлипидеми, даралт ихсэх өвчин зонхилж байна.

УНТЭ нь Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.86.91] 2022-06-28 01:29:00

УНТЭ бусад шинжилгээ нь дууссан байхад ходоодны дуран хүлээлттэй байгаа. Дурангаа хүлээсэн хүмүүс нь нийт өгсөн хүний 50-60% болж бгаа Намайг гэхэд наадмаас хойш дурандуулах байх шүү гэж хэлсэн. Яг тэдний өдөр гэж хэлээгүй баримжаа хоног л хэлсэн зохион байгуулалт үнэн муу байгаа. Энэ ёозоор төлөвлөсөн хугацаандаа амжихгүй.

Зочин [122.201.31.38] 2022-06-28 01:15:18

ЕР НЬ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН СЭХЭЭТЭНГҮҮД БИЗНЕСТ НҮДЭЭ ӨГӨХӨӨС БУЦАХАА БАЙХ ТЭР Л МӨЧ ХАМГИЙН АЮУЛТАЙ

Зочин [122.201.31.38] 2022-06-28 01:12:54

худлаа сайхан мөнгө идэх өвчин зовлОнгоор хүмүүсийг гуниглуулах дуртай эрүүл мэндийн салбар болсоон.Яг өвчин ихсээд бүх хүн КОРОНОДООД ИРЭХЛЭЭР НЬ БҮГД ХАЯАД ЗУТТСАН БИЗДЭЭ. ТИЙМ БАЙЖ БҮҮ ХҮМҮҮСЭЭР ТОГЛО. ӨВЧТЭЙ БАЙСАН Ч ӨӨРӨӨ Л ЗОВНО УУ ГЭСЭЭС ТА НАР ЯАДГИЙН ХУДЛАА ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ БИЧИЖ ӨГӨӨЛ, АЛЬ ЭСВЭЛ ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ ТАРИА ШААГААЛ ДУУСГАЖ БАЙГАА БИЗДЭЭ. БҮХ ХҮМҮүС МЭДЭЖ БАЙНА МОНГОЛ ХҮН ХҮН БИШ МӨНГӨ ОЛОХ САЙХАН ХЭРЭГСЭЛ,ТА НАРЫН СҮЛЖЭЭНИЙ ЧИНЬ ТОГЛООМ БОЛООД ТУРШЛАГАНД ОРООД ДУУСЛАА. ТИЙМ БОЛОХООР ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ЭНЭ ТЭР ГЭЖ БҮҮ ХУДЛАА ШАА. ӨВЧИНГҮЙ БАЙСАН Ч ӨВЧТЭЙ БОЛГОХ ТИЙМ СЭРГЭЛТЭЙ БОЛСОНЫГ ЧИНЬ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ЭЭ!!!!!!!!! ЖААХАН ХҮН ЧАНАРТАЙ БАЙ. ГЭХДЭЭ САЙХАН СЭТГЭЛТЭЙ,САЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ НАРТ ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ ӨРШӨӨГӨӨРЭЙ ЧИН СЭТГЭЛТЭЙ МАШ ОЛОН ХҮМҮҮС БАЙГАА ТЭД НАРЫГ ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ.МӨНГӨНИЙ ШУНАЛТАЙ МОНГОЛ ХҮНИЙГ ШУНАЛЫНХАА ТАЛБАР БОЛГОЖ БАЙГАА ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ ХОГНУУДАД БИЧИВ

Зочин [202.9.47.76] 2022-06-27 14:42:29

Энэ худлаа юм болж байна хуваарилсан газар нь үзэхгүй гялс РД бүртгээд нэг хүний мөнгө иддэг үйл ажиллагаа явагдаад бга шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.