Булган аймагт ойн хортон шавж устгал үргэлжилж байна
Булган аймгийн 2021 оны намар хийсэн ойн хортны судалгааны ажлыг үндэслэн 2022 онд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Хангал, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Тэшиг, Баян-Агт, Сайхан, Орхон, Бугат сумдад 12000 га талбайд тэмцлийн ажил хийх судалгаа гарсаны дагуу тэмцлийн ажлыг 2022 оны зургаадугаар сарын 9-нөөс эхлэн “Гранд форест” ХХК, “Ойн таксаци” ХХК-иуд сумдын төлөөлөл, сум, сум дундын ойн ангийн дарга, инженер, байгаль хамгаалагч, БОХУБ, ойн нөхөрлөлийн төлөөллүүдийг байлцуулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.
Агаарын хөлгөөр Сэлэнгэ суманд 1360 га, Хангал суманд 600 га Тэшиг суманд 1000 га, Орхон суманд 1500 га, Хутаг-Өндөр суманд 3000 га, Баян-Агт суманд 1800 га, үүргийн шүршигчээр Баян-Агт суманд 200 га, Сэлэнгэ суманд 240 га, Хангал суманд 200 га, Сайхан суманд 500 га, Бугат суманд 400 га, Орхон суманд 200 га, Тэшиг суманд 500 га, Хутаг-Өндөр суманд 500 га тус тус тэмцлийн ажил явагдав гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл