Испанид мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч дрон хураан авчээ
МАДРИД. /BBC/. Мароккогоос их хэмжээний хууль бус мансууруулах бодис тээвэрлэх зорилгоор бүтээсэн зургаан шумбагч дроныг хураан авсан гэж Испанийн цагдаа нар мэдээлжээ.
Цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлд хураан авсан дрон тус бүр 200 кг ачаа тээвэрлэж, Гибралтарын хоолойгоор дамнан 15 км замыг туулах хүчин чадалтай гэдгийг онцолсон байна.
Цагдаа нарын мэдээлснээр, мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүд Франц, Дани, Итали, Испанийн гэмт этгээдүүдэд мансууруулах бодис нийлүүлж байжээ. Барселон хот болон зүүн нутгийн Малага, Кадис мужуудад явуулсан тусгай ажиллагааны үеэр найман этгээдийг баривчилсан гэж "BBC" телевиз мэдээлсэн байна.
Э.Нямдаваа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.44] 2022-07-05 08:16:39
Manai uls gej gemt bvleglelees dor yum aa gants dron bvteej chadahgvi