Хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин орно
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-24-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор орно.
Монголын баг тамирчид Нидерланд, БНСУ, Улаанбаатарын олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс тус ДАШТ-д оролцох эрхээ авч, баталгаажуулсан бөгөөд энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид 2024 оны Парисын зуны олимпын наадамд орох эрхээ хангах юм.
Сэтгэгдэл