ЕХ Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ.

"Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна" гэж тэрбээр бичсэн байна. ЕК-ын даргын хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээ нь ЕХ "хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт" үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай "хүчтэй дохиог" Москвад өгнө.

Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно. Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид долоодугаар сарын 20-нд баталжээ. Хоригийн жагсаалтад улстөрчид, цэргийн албан хаагч нар зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтсан байна. Үүнээс гадна Оросын алт, үнэт эдлэлийг худалдан авах, импортлохыг хоригложээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агенталг


Сэтгэгдэл

Зочин [204.101.225.90] 2022-07-24 14:47:06

Ene ch arai dendenee!! Amerik end tend chuluutei dain xiij bxad yadag ch ugui bj. Bugdeeree buurulxuj zevuug n xurgej bgaad gants atomduulax bii!!

Зочин [202.126.90.102] 2022-07-24 12:53:53

Ер нь хөгшин европ хөлдэж үхнэ дээ.

Зочин [202.9.46.30] 2022-07-24 01:10:53

Ах нар өвөл газийн крантаа хааж еворпыг бүхэлд нь хөлдөө Хөлдөөж байгаад цөмийн цохилт өгчих

Зочин [124.158.69.57] 2022-07-23 11:31:20

Өмхий европчууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бол. Тэнэг шар толгойтой авгайгаар удирдуулсан сдакууд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.