Япон улс ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч болзошгүйд түгшиж байна
МОСКВА. /interfax/. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдал Хятад, Оросын цэргийн харилцааг бэхжүүлэхэд хүргэж болзошгүй гэж Японы Засгийн газар Батлан хамгаалах яамныхаа жил тутмын “Цагаан ном”-д дурджээ.
“ОХУ-ын хувьд Хятадтай улс төр, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдол нэмэгдэж магадгүй" гэж тайланд дурдсан байна.
Ийм эргэлт нь Японы аюулгүй байдалд "шууд нөлөө" үзүүлж болзошгүй тул "Хятад-Оросын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг санаа зовж ажиглах" шаардлагатай гэж тэмдэглэжээ. Тайланд дурдсанаар, Хятад улс цэргийн үйл ажиллагаагаа далай тэнгист ч, агаарын орон зайд ч, тэр дундаа Зүүн Хятадын тэнгист тэлж байгаа бөгөөд "өөрийн нотолгоонд үндэслэн статус-квог өөрчлөх нэг талын үйл ажиллагаа явуулж, албадах оролдлогыг хийж байна.
Хятадын цэргийн үйл ажиллагаа нь тус улсын батлан хамгаалах бодлогод "хангалттай ил тод бус" байгаагийн зэрэгцээ бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд "ноцтой түгшүүр төрүүлж байна" гэж тайланд цохон тэмдэглэжээ.
Японы эргэн тойронд аюулгүй байдлын нөхцөл байдалд улам бүр ноцтой болж буйд хариу арга хэмжээ авахын тулд уг баримт бичигт ДНБ-ийх нь 1 орчим хувь буюу 5 их наяд иен (36.2 тэрбум ам.доллар)-аар хязгаарлагдаж ирсэн батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэхийг шууд бусаар тусгасан байна. Тайланд дурдсанаар, "G7"-гийн орнууд, Австрали, Өмнөд Солонгос зэрэг орнуудын дунд Японы батлан хамгаалахын зардал ДНБ-д эзлэх хувь хамгийн бага байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ: "агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.102] 2022-07-24 13:10:24
Муусайн самурай нар 20 р зууны эхэн үеэс дунд үе хүртэл бусад орнуудыг эзлэн түрэмгийлж байсан. Одоо болохоор юу гэж гоншигноод байгаа юм. Та нар дайсагнахаар зөв бусад улс болохоор буруутай болдог. Ийм мунхаг яриагаа зогсоо. Та нар мундагтай хөгжөөгүй шүү. Батлан хамгаалах төсвөө хэмнэснээрэй жаахан хөгжсөн. Энэ улсын иргэд азийн бүх улсад өртэй шүү