Увс аймгийн хил орчмын бүсэд тарваган тахлын үүсгэгч илэрчээ
Увс аймгийн хил орчмын бүс буюу Бөхмөрөн, Сагил сумдын 14 цэг, 18 секторын 162 мянган га талбайд, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн олон улсын байгууллагатай хамтарсан баг ажиллаж, тарваган тахалын үүсгэгчийг илрүүлсэн байна. Үүнээс гадна дээрх сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ. Шинжилгээнд 14 цэгт газрын нийт 18 секторын 162.000 га талбайг хамруулав. Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоолоо. Мөн хүн амд тарваган тахал өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага, уг өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт 4 төрлийн санамж материал тарааж ажилласан.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.