Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж АМИА АЛДЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, “Хадан хясаа гэдэг газар /баруун зүгт 500 метрт/ “Туул” голын эрэгт 5 хүн зугаалж явсанаас 1 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 09:05 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ж /51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт осолдсон газраас баруун зүгт 4 км-т “Морингийн даваа” гэдэг газарт “Туул” голын салааны эрэгт хайргадаж тогтсон тухайн иргэний цогцсыг олж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.