Автын ослын улмаас хүнд гэмтсэн залууг БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй хагалгаа, эмчилгээнд хамрууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Д.Баяржаргал 2019 онд автын осолд орж Монголд сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараалан олон мэс засалд орж гурван жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч эх орондоо хийлгэх боломжгүй мэс засал үлдээд байжээ. Шээсний суваг холбох мэс засал хийх боломжгүй хэмээн гуурс хэрэглэхээс өөр аргагүй болжээ. БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан Монголд ажиллах хүрээндээ түүнийг бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзсэн байна.

Бундан Жэсэн нэгдсэн эмнэлэг, Соннам хотын захиргаа хамтран түүний эмчилгээний зардал, ирж буцах онгоцны зардал болон урсгал зардлыг бүрэн дааж эмчилгээ хийж өгөхөөр болсон байна.

Дамо байгууллагын тусламжтайгаар Д.Баяржаргал энэ сарын 6-нд Солонгос улсад очин хоёр том мэс засалд орсон байна. Эхний мэс засал 8 цаг үргэлжлэн амжилттай хийгдсэн байна. Урологи мэс заслын дараа аарцаг хэсэгт өвдөлт ихтэй байсан учир дурангийн шинжилгээ хийж үзсэн байна. Шинжилгээний зургаас харахад ослын гэмтлээс хугарсан ясыг хадсан хадаас хэдэн хэсэгт үений зөөлөн эд болон ясанд үрэвсэл үүсгэсэн байсан нь сэдрээд өвдөлт өгсөн байжээ. Энэ хэвээрээ байвал цаашид хөдлөхөд хүндрэлтэй. Тиймээс төлөвлөгдөөгүй байсан хоёр дахь мэс заслыг хийж, 4 цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан байна. Одоо Д.Баяржаргалын биеийн байдал маш сайн байгаа бөгөөд гурван жилийн дараа хэвийн бие засах боломжтой болж эдгэрээд байгаа юм.

Д.Баяржаргал: Ослын дараа надад цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг бодол төрдөг байсан

Д.Баяржаргал:Сун Жуан Хуан эмч намайг эдгэрэх боломжтой, үнэ төлбөргүй мэс засал хийж өгье гэхэд үнэхээр их баярлаж урам зориг орсон. Солонгос улсад мэс засалд орох боломжийг олгосон Дамогийн залуус болон Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлалаа. Цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно” хэмээсэн юм.

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан: Анх өвчтөнийг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдарна гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй. Тиймээс түүнд туслахыг хүссэн” гэв.

Д.Баяржаргал ирэх наймдугаар сарын эхээр эх орон руугаа буцах юм байна. Цаашид Бундан Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргаа болон Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллага хамтран Монголын амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, яаралтай мэс засалд орох хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах зорилт тавиад байна.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Сэтгэгдэл

Зочин [124.158.95.5] 2022-08-01 04:09:52

congratulation

Нансалмаа [66.181.161.83] 2022-07-30 00:14:25

Мундаг эмчид баярлалаа

Zochin [66.181.176.178] 2022-07-29 12:47:21

Solongos Emch nart bayrlalaa ! Mongol zaluudaa eruul enhiig husye!

Зочин [188.162.254.96] 2022-07-29 11:32:14

Гое!

Ju [64.119.24.1] 2022-07-29 05:22:59

Yasan aztai huu ve.hurdan edgeed jinhene sain hun bolj uls orondoo ihiig buteegerei

Zochin [202.55.188.94] 2022-07-29 04:51:37

Solongosiin emch nart bayrlalaa.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.