ЦЕГ: Өчигдөр нийт 121 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 118 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ
Энэ сарын 31-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1535 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1293, хулгайтай холбоотой 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 76, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 118, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 82, эрүүлжүүлэх байранд хоносон 121, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 73 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл