Иргэдийн 50 хувь нь хогоо тушааж, барьцаа мөнгөө буцаан авч байна
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах төсөл хэрэгжиж байна.
Уг төслийн хүрээнд 50 жуулчны баазын 25 нь Хог хаягдлын тогтвортой системийн сертификаттай болжээ. Төсөл хэрэгжсэнээр 1 хүнд ногдох хогны хэмжээ 30 хувь буурч, 50 жуулчны баазыг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангахаар төлөвлөжээ.
Төслийн хүрээнд Хатгалд ирж байгаа машин бүр 5000 төгрөгөөр хогийн уутаа авч, аялах амрах явцдаа хогоо савлах бөгөөд гарахдаа хогоо тушааж мөнгөө буцаан авдаг болжээ.
Одоогоор хогийн уут авч байгаа иргэдийн 50 хувь орчим нь хогоо тушааж мөнгөө буцаан авч байгаа бөгөөд энэхүү хувийг ихэсгэх шаардлагатай хэмээн Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох хүмүүст үүрэг өглөө.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.55.188.100] 2022-08-01 04:48:37
5000 бага бн. Бүр 20000 төг түүнээс их болговол хувь нь өндөрсөнө. 200к болговол. 100% хогоо эргүүлж тушаах болно.
Зочин [202.9.40.166] 2022-08-01 22:53:48
харин тийм ээ хог тушаасан тохиолдолд буцааж авах мөнгө буюу барьцаа тул хувь нь өндөр байх нь зөв. Хог тушаагаагүй бол барьцааны мөнгийг хог цэвэрлэхэд зарцуулна шүү дэ .