Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох хамтарсан сургалтыг зохион байгууллаа

Aдмин / Спорт

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Хилийн цэргийн 0165 дугаар ангитай хамтран усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох онол, дадлага хосолсон сургалтыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд Толбо нуурын эрэгт байрлах Уулын болон усны сургалтын төвд зохион байгууллаа.

Сургалтыг Онцгой байдлын газрын алба хаагчид удирдан явуулж, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан юм.

Энэхүү сургалт нь хоёрдахь жилдээ уламжлагдан зохион байгуулагдсан бөгөөд алба хаагчид усанд сэлэх, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмшлээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.