Жүдочид ААШТ-ээс хоёр алт, таван хүрэл медаль хүртэж багийн төрөлд хоёрдугаар байрт орлоо
Жүдо бөхийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Нурсултан хотод болж өнгөрлөө. Тус ААШТ-д Монголын баг тамирчдаас хувийн барилдаанд Ё.Басхүү, Б.Ганхайч алт, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Ц.Энхчимэг, Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэнээр нийт хоёр алт, таван хүрэл медальтай багийн дүнгээр хоёрдугаар байрт орлоо.
Түүнчлэн өчигдөр болсон жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд Японы баг аваргалж, Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол Казахстан болон БНХАУ-ын баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл