Сангийн сайд Б. Жавхланд лекц уншиж өгье!
Эдийн засгийн ухааны доктор Р. Даваадорж
Монгол улсын эдийн засаг 2020 онд 5.3% агшсан бол 2021 онд ердөө 1.4% өсөлт үзүүлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар 3.8%-ийн уналттай байгаа нь манай эдийн засаг тун амаргүй байгааг илтгэж байна. Түүгээр ч үл барам инфляц улсын хэмжээнд 16.1%. нийслэлд 16.9% хүрсэн нь Ази тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэх үзүүлэлт. Гадаад өрийн асуудал гамшгийн хэмжээнд хүрч, ДНБ болон нэг хүнд оногдох хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчийн хэмжээнд хүрчээ. Дэлхийд эдийн засгийн “гурвалсан хямрал (эдийн засгийн уналт, өндөр инфляц, гадаад өрийн дарамт)” нүүрлэсэн манайх шиг орны тоонд Азид Шри-Ланка, Өмнөд Америкт Венесуэл л орж байна. Эдийн засгийн гүн шокийг “авлигын гүн хордлого” дагалддаг. Жил бүр “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргаж буй мэдээллээр 2015 онд Монгол Улс авилгын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байжээ. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авч сүүл мушгин Шри-Ланкатай дөрөө харшуулжээ.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан авилгын индекс
Эдийн засгийн хямралаас гарах шийдвэр Засгийн газар гаргаж чадав уу?
Ерөнхий сайд нь иргэдийн анхаарлыг өөр зүйлд сатааруулахыг хичээж байх шиг. "Шинэ сэргэлтийн бодлого" гэх тооцоо судалгаагүй хөтөлбөрийг сурталчлан нэвтрүүлэг хийж телевизийн суваг бүрээр нүдэж эхлэв. Үүнтэй төстэй бодлого харь гүрний шахалтаар олон жилийн өмнө Монгол улсад хэрэгжиж байсан юм сан. Өнөөгийнхөөс ганц үсгийн ялгаатай “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийг 1930-аад оны эхээр хэрэгжүүлж эхэлжээ. Монгол оронд социализм байгуулах гэсэн ЗХУ-ын оролдлого нь улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны мухардалд орж, яг л өнөөгийн эдийн засаг “элэг”-ээрээ хэвтсэнтэй зүйрлэж болохуйц хүнд үе таарав. Тиймээс бодлогоо үндсээр нь өөрчилж буй дүр эсгэх, иргэдийн “тархи угаах” шаардлага гарсан хэрэг. Харамсалтай нь, Зөвлөлтийн удирдлагын шууд зааврын дагуу хэрэгжсэн тэрхүү бодлого нь улс төрийн хүчирхийллийг “оргил”-д хүртэл дэвэргэсэн ч ард түмний итгэл алдарч, эдийн засаг аж ахуйн бүх салбарын үйл ажиллагааны хурдац буурсан байдаг. Ийм бараан түүхийг дуурайх мэт "Шинэ сэргэлтийн бодлого" гэгчийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Гэтэл эдийн засаг нь унаж, инфляц нь тэнгэрт хадаж, нэг иргэнд оногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж буй Монгол улсад ийм хэмжээний хөрөнгө босгох ямар нэгэн боломж байхгүй.
Харин Сангийн бодлого хаана явна вэ?
Саяхан Сангийн сайд Б. Жавхлан нэгэн ярилцлага өгсөн аж. Ардчилсан нам 2012-2016 онуудад засаг барьж байхдаа их хэмжээний өр тавьсан учраас түүнийг дарах гэж баларч байгаа талаараа “уйлагнасан” юм байх. Бага буурай ч гэсэн тусгаар улсын эдийн засгийн судсыг атгаж, бодлого тодорхойлж буй хүн фейсбүүкийн троолын хэмжээнд сэтгэж, ярих шиг гутамшиг хаана байхав. Тиймээс түүнд багахан түүх ярьж өгөхөөр шийдлээ.
НЭГ. Ардчилсан намын үед босгосон бонд бүгд хууль ёсных байв.
Өнөөдрийн өрийн хямралын шалтгаан Чингис бонд ерөөсөө биш. Ардчилсан намынхан хэт олон бонд босгосон ч юм биш. Ер нь манай улсын үе үеийн Засгийн газрууд нийт 6 тэрбум 560 сая ам долларын 9 бонд босгож байжээ. Үүний ердөө хоёрыг нь Ардчилсан намд “нааж” болно. Гэхдээ хийсэн бүтээсэн нь дэндүү их.
Чингис бондын мөнгөөр 3 ба 4 дүгээр Цахилгаан станцийн өргөтгөлийг хийж, Амгалангийн дулааны станц шинээр босгож, аймгийн төвүүдийг холбосон 3200 км засмал зам тавьж, цемент, барилгын материалын олон үйлдвэрүүд босч, 888 жижиг дунд аж ахуй нэгжүүдэд зээл олгож, ипотект 86 000 залуу гэр бүлийг хамруулан орон сууцжуулж, нийслэлийн автозамын 33 уулзварыг өргөсгөж, Богд уулын хойд зам, зуслангийн зам, Яармагийн зам… гээд тоочвол дуусахааргүй их ажлыг Ардчилсан нам 2012-2016 онуудад хийсэн юм. Хэрэв цагаа олсон дээрх бүтээн байгуулалт хийгдээгүй бол Нийслэл хотоо хөлдөөж, тог цахилгаангүй болоод зогсохгүй замын “тэг зогсолт” хэдэн жил үргэлжилж улс орны эдийн засаг төдийгүй иргэдийн ахуй амьдралд ямар их хор хөнөөл авчрах байсныг энд дурдаад яахав. Ийнхүү Ардчилсан намынхан парламентэд олон байхдаа байгуулсан Засгийн газар ямар хэмжээний хөрөнгөөр хэдий хэрийн бүтээн байгуулалт хийж болохыг батлан харуулсан “жишиг”-ийг тогтоож чадсан юм.
Монгол улсын Засгийн газрын гадаадаас босгосон бондууд
Гэвч “зээлийн мөнгөөр зам барьж болохгүй”, “цементийн олон үйлдвэр барьсан нь буруу”, “дулаан, цахилгааны станцуудад хөрөнгө оруулалт хийсэн нь алдаа”… гэх мэтээр улс төржсөн олон шүүмжлэл өрнөв. Тэр бүү хэл Ардчилсан намынхан дураараа бонд босгож дураараа зарцуулж улс орныг өрөнд оруулсан гэдэг шүүмжлэл өнөө хүртэл эрх баригчдын амнаас салсангүй. Үүнд тайлбар өгье.
2010 оны 6 сарын 25 өдөр МАН-ын олонхоос бүрдсэн УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын 36 дугаар тогтоолыг баталжээ. Тэрхүү тогтоолын 1 дүгээр хавсралтыг сөхөж хараарай. Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомтуудтай холбосон 5572 км авто зам барих, “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” төслүүд, “ДЦС-3”, “ДЦС-4” хүчин чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэртэй болох гэсэн олон заалтууд байгаа. Тус хөтөлбөрийн,
6.2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2010-2012 онд 8.8 их наяд, 2013-2016 онд 9.4 их наяд, нийт 18.2 их наяд төгрөг шаардагдах болно. Үүнд:
6.2.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх 1.3 их наяд төгрөг; 6.2.1.2. зээл, тусламжийн санхүүжилт 0.09 их наяд төгрөг;
6.2.1.3. бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх 16.8 их наяд төгрөг; гэж маш тодорхой зааж өгчээ.
Хэрэв Сангийн сайд энэ тогтоолыг эргүүлээд нэг харчихсан бол гадаад бондын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байсан байх! Аливаа төрийн ажил залгамж халаатай байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болсон бол дээрх тогтоолоо хэрэгжүүлэх алхам хийх байсан гэдэгт би лав эргэлзэхгүй. Тиймээс 2012-2016 онд хаяглагдах бондуудыг хэн нэгний санааны зоргоор шийдсэн асуудал ердөө байхгүй юм шүү.
Үүнээс гадна, манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тун чиг хүнд байсан үе. Учгийг нь одоо тайлж өгье.
ХОЁР. Өрийн хямралыг авчирсан эдийн засгийн үндэслэл.
Сангийн сайд Б. Жавхлангийн өргөн барьсан 2022 оны төсвийн нийт зарлага 18 орчим их наяд төгрөг! Хэдхэн жилийн өмнө буюу 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 7 их наяд 420 тэрбум төгрөг байж. Гэтэл, сүүлийн жилүүдэд төсвийн зарлага 3 дахин нэмэгджээ! 2012-2016 онуудад Монгол гэдэг айл ердөө 6-7 их наяд төгрөгт амьдралаа сэв хийтэл аваад явчихдаг байсан юм. Төсвийн зарлага бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс тэрхүү хөрөнгийг хэрхэн хайр гамгүй үрэн таран хийж улс орныхоо хөгжлийг хойш татаж байгааг зүгээр хараад сууж боломгүй. Дэлхийн банкны тайланд “Орлогоо дагасан зарлагын хэт өсөлт Монголын хөгжилд саад болж байна” гэсэн агуулгатай дүгнэлт гарч байсан. Мэдээж эрх баригчид зардлын хэт өсөлтөө “цар тахал” руу чихэхийг оролдож ирлээ. Тэгвэл ковидгүй үед төсвийн зардлыг мөн л 3 дахин өсгөж байсан түүх саяхных гэдгийг сонордуулъя.
Одоогоос арваад жилийн өмнө. Монгол улс уул уурхайгаас боломжийн хэмжээний хөрөнгө олох үүд хаалга нээгдэв. Өмнөд хөршийн эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж Монгол улс экспортын хоёр тулгуур баганатай боллоо. Энэ нь нүүрс. Өмнө нь олон жил зэсийн баяжмалаараа ихэнх валютаа олж байсан бол өнөөдөр гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын 7-8-ыг зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс олж байна. Монгол улсын төсөвт боломжийн хэмжээний мөнгө орж ирэхтэй зэрэгцэн улс төр “булингартаж” эхэлсэн байдаг. Энэ үеэс л мөнгө олох зорилготой хүмүүс улс төр рүү хошуурцгааж, хоёр том намд хуваагдан байршиж эхэлсэн. 2008 оны УИХ-ын сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялалт байгуулах нь намд “шигдсэн” бизнесменүүдийн зорилго байв. Тиймээс УИХ-ын сонгуульд сонгогчдын санал татах зорилгоор улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтийдсэн мөнгөн амлалтаар бөмбөгдөж эхлэв. МАХН (Одоогийн МАН) бусад намуудаас хавьгүй өгөөмөр амлалт авчээ. Энэ нь иргэн бүрд 1.5 сая төгрөг бэлнээр олгох байв. Ам.долларын ханш 1100 орчим төгрөгтэй тэнцэж байсан нь МАН-ыг дэмжих нэг санал мянган ам.доллароос давсан гэж ойлгож болно. Сонгогчдод ийм хэмжээний мөнгө хаанаас гаргах нь бүү хэл ирээдүйд эдийн засгийн ямар гамшиг дагуулах нь ч огт сонин биш байв. Мөнгөн амлалтаар зодсон МАХН(МАН) ч парламентад олонх боллоо. Чухам энэ үеэс эдийн засгийн өнөөгийн хямралын суурь тавигдсан байдаг.
Эдийн засгийн сэргэлтийн үед төсөвт цутгах мөнгө, түүнийг дагасан луйвар, бохир улс төр ч гаарав. МАХН сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлчихвэл дахин сонгогдох магадлал өндөр гэж тооцов. Гарах зардал өөрсдийнх нь халааснаас биш харин төсвөөс учраас ирээдүйд гарах элдэв хүндрэл тооцох сөгөө байсангүй.
Ийнхүү 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх “Хүний хөгжил сангийн тухай хууль”-г батлав. Залгаад, 2010 онд “Иргэн бүрд 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол ч гарлаа. Амлалтын 1.5 сая төгрөгөөс 500.0 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэж, иргэн бүрд 2010 онд 120.0 мянган төгрөг, 2011 онд сар бүр 21.0 мянган төгрөг буюу нийт 252.0 мянган төгрөг, 2012 оны эхний 6 сард нэмж 128.0 мянган төгрөгийг олгожээ. Ийнхүү 2010-2012 онуудад иргэн бүрд 500.0 төгрөгийг бэлнээр хүртээв. Үлдсэн 1.0 сая төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний гэх сонголттой олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Тэтгэврийн насныхан, оюутнууд амлалтын мөнгөний дийлэнх хувийг хүртэцгээв. 2012 онд манай улсын хүн ам 2 сая 867 мянга гэж тоологджээ. Монголын төр хэлсэн амандаа хүрч иргэддээ 1 их наяд 433 тэрбум төгрөг буюу нэг тэрбум ам.доллароос илүү бэлэн мөнгө тараажээ. Ийм их бэлэн мөнгө иргэддээ тарааж байсан түүх Монголын төрд байсангүй.
Тэгвэл үүнийг хэрхэн яаж санхүүжүүлсэн тухай асуудал анхаарал татна. Энэ үйл явц уул уурхайн бүтээгдэхүүний супер циклтэй давхацдаг. 2011 онд Австралид олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж ихэнх уурхайнууд хаалгаа барьжээ. Индонезод цалин хөлсөө нэмүүлэх зорилготой уурхайчдын жагсаал цуглаан ажил хаялт ид өрнөж байсан үе. Ийнхүү Хятадад хамгийн их хэмжээний нүүрс нийлүүлэгч хоёр улсын экспорт зогссоноор зах зээлд нүүрсний нийлүүлэлт багасаж эрэлт нэмэгдсэнээр үнэ нь ч өсөв. Чухам энэ үед Монгол улс урд өмнө олж байгаагүй их хэмжээний орлого олсон юм. 2008 онд нүүрсний экспортын борлуулалтын нийт орлого 184 сая ам.доллар байсан бол 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч 12 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын хувьд 2009 онд 500 орчим сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2011 онд бараг тэрбум ам.долларт хүрч 2 дахин өсөв. Зөвхөн нүүрснээс гэхэд л гурван жилийн өмнөх орлогоосоо 2 тэрбум ам.доллароор илүүг оллоо. Удтал талцан хүлээгдсэн Оюутолгойн уурхайн ажил жигдэрч гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Ийнхүү улсын төсөвт тооцоолоогүй их хэмжээний мөнгө цутгаж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцээд төсвийн зарцуулалалт ч замбараагаа алдлаа. Хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлсэн олон арван мянган залуучууд 500 мянган төгрөг бэлнээр авч, ямаанд хүртэл мөнгө өгөх шийдвэр УИХ-аас гарч байжээ.
Хэрэв тухайн үед улс орныхоо ирээдүйг бодсон шийдвэр гаргаж чадсан сан бол Монгол улс өдгөө уул уурхайгаас хараат бус бие даасан эдийн засагтай болчих боломж байсан. Нэг тэрбум ам.долларыг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1000 аж ахуй нэгжид тус бүр сая ам.долларын урт хугацаатай маш бага хүүтэй зээл олгосон гэж бодъё. Тэгвэл нэг компанид 500 орчим хүн ажилд орсон гэж тооцвол өдгөө 500 мянган өрх байнгын орлоготой болох байж. Ажилгүйдэлтэй холбоотой нийгмийн олон хүнд асуудлууд шийдэгдэх байж. Монгол улсын Засгийн газар хүнд үедээ хэрэглэх тэрбум ам.долларын хуримтлалтай байх байж. Ковидын аюулыг ч ганц ам.долларын өр тавилгүй даван туулах байж. Ийнхүү алдагдсан боломжоо тооцвол дэндүү харамсмаар. Монгол улсын эдийн засаг хямрах үүд хаалгыг ийнхүү төр харалган шийдвэрээрээ нээж өгчээ. Валютын ханш энэ үеэс эхлэн өсөж, инфляц нэмэгдэж монгол төгрөг үнэгүйдэж өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх суурь тавигдлаа. Гадаад өр өсөж тасралтгүй нэмэгдэх эхлэл ийнхүү тавигдав.
Тухайн үеийн эрх баригчид тооцоо судалгаагүй амлалтаа биелүүлэхийн тулд төсөвт орж ирсэн бүх хөрөнгөө “сэгсрээд” гаднаас зээл авлаа. Монгол улсын Засгийн газар түүхэндээ анх удаа гадаадын зах зээлээс бонд босгов. 2012 оны 3 дугаар сард Сү.Батболдын Засгийн газар Евро бондыг “эх барьж” авчээ. Тухайн үеийн эрх баригчид эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс босгожээ. Гэвч өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өссөөр байна. Хятадын Чалко компаниас авсан зээлийн ард дөнгөж хоёр жилийн өмнө гарах шиг боллоо.
Төсвийн зардал ийнхүү 3 дахин нэмэгдсэн юм. 2008 онд 1.8 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2011 онд 4.5 их наяд төгрөг болж “сагав”. 2012 оны төсвийн хуулийг өмнөх жил нь батлахдаа 4.9 их наяд болтол хөөсрүүллээ. Дараагийн Засгийн газрын үед нүүрс, зэсийн үнэ нь 2-5 дахин буурч Ардчилсан намынхан төсвийн зарлагыг “хөөсөрсөн” хэмжээнд барих гэж үйл тамаа үзэв. Түүхий эдийн үнэ ханш газарт унасан хямралын жилүүд эхэллээ. Бүтээн байгуулалт хийж ажлын байрыг хадгалахын тулд Чингис бонд босгохоос өөр зам байсангүй. Энэ бүхэн тухайн үеийн сөрөг хүчин МАН-д улс төр хийх сайхан боломж олгов. Улс орны эдийн засгийг “элгээр нь хэвтүүлэх” олон шийдвэр гаргасан улс төрийн хүчин ийнхүү “шударга, эх оронч”-ийн дүрд амилсан байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний супер циклийн үед улс төрийн хуучин нам сонгуульд ялахын тулд тооцоо судалгаагүй амлалт авсан нь улс орны эдийн засгийг тэлэхийн оронд эрсдэлд оруулсан гунигт түүхийг сөхвөл ийм байна.
Өнөө үеийн Сангийн сайд Б. Жавхлангийн өргөн барьсан төсвийг харвал дээрх түүхийг давтахаар байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш үргэлж өндөр байхгүй нь мэдээж. Дараагийн Засгийн газар төсвийн зарлагыг хэт өндөрт “данхраадсан” түвшинд байлгахын тулд үйл лайгаа эдэлж таарна. Харин буруу шийдвэр гаргаж эдийн засгаа хорлогчдын халаас нь, чихсэн мөнгөндөө цоорохын хэрээр Монгол улсын хөгжил гацсаар байх болно. Монгол улсын эдийн засаг ойр ойрхон хямардаг учир шалтгаан нь зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас илүүтэй төсөвт наалдсан улс төрийн бүлэглэл, төсвийн зарлагын хэт өсөлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хэвшмэл үзэгдэл болсон “хариуцлагагүй байдал”, зах зээлийн нийгэмд байж боломгүй хуучинсаг үзэл суртал гэдгийг мартаж болохгүй.
“Өөрийн толгой дээрх өлөн бугыг харахгүй, өрөөлийн толгой дээрх өвс”-ийг ярьмааргүй байна, Сангийн сайд аа!
2022 оны 8 сарын 8
Сэтгэгдэл
Зочин [202.179.21.241] 2022-08-11 02:03:09
СҮ Батболд Баярцогт гэсэн 2 хужаагийн тавьсан өр одоо болтол төлөгдөөгүй байна.
mm [66.181.161.66] 2022-08-09 14:26:46
novshnuuda saiduudaa uruu tuluuujeee esvel barij avch alaajee
Зочин [66.181.160.113] 2022-08-09 04:52:33
Би эдийн засагч ухаантай мэргэжлийн сэхээтэн хүн,эдийн засгийн төв байгууллагад олон жил ажилласан ахмад. Юу ч гэж хэлээд бичээд АНам бол Төр засаглахдаа их өрийн эх үүсвэрийг тавьсаныг хэнч юугаарч тайлбарлаад хэрэггүй хүмүүсийн толгойг эргүүлж бүү самууруул.Үнэн юм үнэнээрээ сайхан.Чи шилдэг эдийн засагчдын дэргэд хэн ч биш нэг эрдэмтэн нэр зүүсэн АНамын бууны нохой өөрөө ч энэ замд Монгол орноо түлхэн оруулахад Хар Гавьяа байгуулсан Хогийн новш шүү дээ.Худлаа юм эрээчиж хүмүүсийн тархи угаахаа болио.
Зочин [66.181.176.247] 2022-08-09 10:17:16
коммунизмдаа үнэнч хэвээр үхэх зөнөг л байна. коммунистуудын эдийн засаг ч гэж юу байлаа. коммунистуудын сэхээтэн ч гэж юу байхав.
Зочин [66.181.176.247] 2022-08-09 10:14:40
Чам шиг 2 өгүүлбэр ойлгохгүй маанаг гэж юу байхав. Өөрийгөө сэхээтэн гэчихжээ. Элэг хөших нь. Чи МАН-ын хулгайч эсвэл иргэдээс хулгайлсан мөнгөнөөс жаахан угаадам хүртсэн тролл л байна. Өөр хэн ч биш.
Jh [59.153.113.29] 2022-08-09 02:29:55
30 40 mongoliin uls tord baij bayjsan nohduud odoo gadad dahi offshor dansnaasaa dollaruudaa eh orondooo oruulj ireh hergtei.
ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-09 02:18:20
ҮНЭНИЙГ ҮНЭНЭЭР НЬ ЗӨВ САЙХАН БИЧЖЭЭ, ЭНЭ ИХ ӨР, ЭНЭ ИХ ИНФЛЯЦИ, ЭЗ-ИЙН ЭНЭ ИХ УНАЛТ МАН-ЫН СҮҮЛИЙН 26 ЖИЛ, НЭН ЯЛАНГУЯА СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ТӨР, ЗАСАГ БАРЬСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ГЭДГИЙГ ХЭН Ч ЯАЖ Ч БОДСОН МЭДНЭ, ЭДГЭЭР ХАМГИЙН МУУ ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭЭР МУ ДЭЛХИЙН 200-ААД УЛС ДОТРООС ХАМГИЙН ТЭРГҮҮНД ЯВААГ ХЭН Ч МАРГААД НЭМЭРГҮЙ, БОДИТ ҮЗҮҮЛЭЛТ, ҮҮН ДЭЭР МАН-ЫН ТОМЧУУЛЫН ГААРСАН ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ЛУЙВАР, АВИЛГА МУ-ЫН 1000 ЖИЛИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГЭЭР ГААРЧ, ГАЗАР НУТАГ,УЛС, АРД ТҮМНИЙ ӨМЧ, БАЯЛГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ДУУСГАЖ БНА, МУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХЭТ БАЙДАЛ АЛДАГДАХ АНГАЛРУУ ГУЛСАН ОРЛОО, ЭДГЭЭРИЙН ХАРИУЦЛАГЫГ МАН ГЭХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН СҮРЭГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ.
Зочин [103.212.119.241] 2022-08-08 15:34:50
Сангийн сайд биш ээ,Ерөнхий сайд эцсийн шийдвэр гаргадаг юм аа,Зээл авч байх үеийн ерөнхий сайдуудын нэрийг гаргаач.Ихэнх нь АН ын ерөнхий сайдууд бгаа..2012-2014 онд Алтанхуяг,2014-2016 онд Сайханбилэг байсан шүү.Тэгээд хар да.
батхүү [202.21.104.2] 2022-08-08 23:44:05
Ац чинь байлгүй. Төсвөө бонд гаргаж нөхөхгүй бол болохоо байлаа гээд сангийн сайд ороод ирдэг л байхгүй юу
Zochin [122.201.22.183] 2022-08-08 15:10:31
Hogjiliin gants saatuuldag huchnuud bol-nam,darga,frakts,bi,bid l bish bol oor hen ch bish gesen zarchimuud..
Зочин [188.162.254.77] 2022-08-08 11:49:42
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [202.179.24.235] 2022-08-09 01:29:40
Эргүүлэн татдаг болох хэрэгтэй юм байна худлаа ярьж гарч ирчихээд хоорондоо эвлэрч чадахгүй эв эеэ хичээж чадахгүй байгаа нь огт таалагдахгүй байна
zochin [203.91.115.249] 2022-08-08 11:08:14
jow jow hol ochij sari
Зочин [122.201.24.128] 2022-08-08 12:18:55
Unen ur hatuu sonsoj sur
Зочин [66.181.160.69] 2022-08-08 11:03:29
Үнэн бичжээ
галбат [103.229.121.111] 2022-08-08 10:21:54
МАН-ын трооллуудын шээс гоочтол бичиж. хахаха.
Зочин [103.229.122.165] 2022-08-08 10:12:33
Тэр үед нь зөв залж, зөвлөж бондын мөнгийг татвар төлөгч бүтэн босголт болгохгүй юугаа хийж байсан эдийн засагч вэ. 2012-2016 онд бондын тэр их мөнгийг гарын салаагаар урсгаж, солиот Фортуна галын тахилга хийн солиорч, эдийн засгийн А үгүй Алтанхуй, Сайханбилэг хоёр санааны зоргоор үрэн таран хийж байхад хаана байсан багштан бэ. Тэр үеийн бондуудын өрийг хямд хүүтэй бонд авч дарах замаар юуны өмнө өрнөөс салах гэж хичээж, зүтгэж байгааг ард түмэн мэдэж байгаа. Монголын эдийн засгийг 3 удаа тэглэсэн АНусынхан одоо ялаа авч, орон шоронг дүүргэх цаг нь болсон байх аа.
Зочин [202.9.47.141] 2022-08-08 14:47:29
эргүү ац вэ?
103.229.122.165 д [64.119.24.83] 2022-08-08 13:10:05
Чи юм уншаад ойлгодоггүй олгой толгойт бололтой.Эсвэл ясны коммунист үзэлтэн бололтой юм./ Зандан шатарын хэлснийг уншаарай .Хүрэлбаатраа чи түүхэнд байхгүй дэндүү их өр тавьжээ.Монголоо өрөндөө суллаж өгөхөөр болжээ/Дээрээс нь дээрхи нийтлэлийг дахиад унш даа .Үнэн ойлгохгүй бол эмчид үзүүл гэж зөвлөе. Үнэн нүдэнд харагдтал сайн бичжээ
Эзэнэ [66.181.181.64] 2022-08-08 11:13:18
МАны бөгс долоож амь зогоогч минь чи Алтанхуягын тавьсан замаар давхиж тэр үед боссон цементээр барьсан байранд амьдарч байгаа даа.ардын нам 4.5тэрбум $ийн зээл аваад юу хийв дарханы замтайгаа 6 жил үзэж тарж бн.Монгол улс хөгжхийг хүсвэл МАНыг тараах хэрэгтэй мала
Зочин [103.229.121.111] 2022-08-08 10:20:37
ИАН-ын харанхуй нохой троол ороод ирж. Уншаад ч ойлгохгүй нохой санж.
Зочин [202.126.89.81] 2022-08-08 10:11:17
Ойлгомжтой сайхан бичиж!Даанч МАНайхан хэзээ ч буруугаа ойлгохгүй л дээ!Одоо бол өарсдийгөө хаан гээд бодчихсон үе нь болохоор!
Зочин [103.229.121.111] 2022-08-08 09:52:53
Янзтай ойлгомжтой
Иргэн [66.181.189.187] 2022-08-08 09:37:56
Сайд Жавхлан хоёр яам толгойлоод байгаа нь дэндсэн асуудал. Нэгийг чадахгүй хүнд .
зочин [122.201.31.228] 2022-08-08 09:30:50
хийсэн бүтээснийг сайхан ойлгомжтой хэллээ