Үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Булган аймгийн Онцгой комисс хуралдаж эхэллээ

Aдмин / Орон нутаг

Булган аймагт үхрийн арьс товруутах өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, тус аймгийн онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болж, Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт,хаваржилтын бэлтгэл ажлаар, коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, Булган сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах “ өвчин илэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” гарч сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн Онцгой комисс уг өвчний эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэхээр 16 сум нэг тосгоны удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өгч байна гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, үхрийн арьс товруутах өвчин нь анх Дорнод аймагт гарч, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн. Энэ нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин юм.

Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй байдаг байна.

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг аж.

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг байна.


Сэтгэгдэл

Orkmendsaikhan [72.143.235.18] 2022-08-10 23:59:03

HAA said sheesaikhan gd neg orkoo alj ideechee sda yu ch medku hyhai mal uhvel taarna

Зочин [59.153.115.119] 2022-08-10 03:31:05

МАЛ ЭМЛЭГИЙГ ТӨР ӨӨРТӨӨН АВЧ СУМ БАГА БҮРИЙГ МАЛЫН ИХ ЭМЧТЭЙ БОЛГОЖ МАЛ ЭРҮҮЛ БАЙЛАХ ҮҮЛЧИЛГЭЭГ НЬ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙХ ХЭРЭТТЭЙ БАЙНА МАЛ ЭМЛЭГИЙГ ХУВЬЧИСАН НЬ ӨНӨӨДӨР ЗӨВХӨН НЭГ ГЭР БҮРИЙН ЗҮҮ БАС АРГААР МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН МАЛЫН ЭМЧИЙН ЭХНЭР МАЛЫН ЭМЭЭН ЗАРААД ЯВАЖ БАЙДЛАГ БОЛСОН ТЭДЭНД ӨӨР ХИЙДЭГ АЖИЛ БАЙДАГҮЙ

Малын эмч [66.181.160.127] 2022-08-10 00:22:35

Мал эмнэлгээ устгасан төрийн харалган алдаатай бодлогын гай гор сүүлийн жилүүдэд байнга гарч эдийн засгийн маш их хохирол, дам байдлаар махны экспорт огт байхгүй, малын үнэ муу зэрэг маш их хохирол үзэж байна. Одоо мал эмнэлгийг төрд татаж хөгжүүлж бэхжүүлэх яаралтай арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Өнгөрсөн тогтолцооны үед маш сайхан хөгжсөн, бэхжсэн салбар байлаа.

Зочин [202.9.46.242] 2022-08-09 09:51:27

Яагаад ийм сонин өвчин гараад бнаа

Зочин [202.9.40.116] 2022-08-09 22:54:51

Мал эмнэлэгээ устгасөн хоёр хөршийн бодлого, уньхиагүй төрийн байдал, хайрт төр засаг намын минь буян шүү дээ!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.