ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /AP/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоохоор болсон байна.

Энэхүү арга хэмжээ нь Украин руу довтолсонтой холбогдуулан ОХУ-д авсан тав дахь багц хориг арга хэмжээний нэг бөгөөд тус улсын эдийн засагт хохирол учруулах зорилготой гэж Лондон, Брюссель өмнө нь мэдэгдсэн билээ.

Оросоос нүүрс импортлохыг хориглохын өмнө ЕХ-ны орнууд импортоо нэмэгдүүлжээ. Түүхий эдийн худалдааны талаарх НҮБ-ын статистикийн мэдээллийн сангийн мэдээллээс эш татан “Ведомости” сонинд мэдээлснээр, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ЕХ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар их нүүрс худалдан авсан байна. ЕХ-нд нийлүүлсэн Оросын нүүрсний хэмжээ 3.9 дахин буюу мөнгөн дүнгээр 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гол импортлогчид нь Герман, Польш, Испани, Итали, Нидерланд улсууд байсан байна.

Д.Жарга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Winter is coming!!! Өвөл асуй!!! [202.9.40.252] 2022-08-11 00:57:21

Угаасаа нүүрс авдаггүй байсан. Хий, газрын тос авахаа багасгасан чинь улам үнэтэй болчихсон. Энэ нь Оросуудад эргээд ашигтай болсон. Дайнаас өмнө Оросууд 100 сая баррель тосыг 300 тэрбумаар зардаг байсан чинь одоо 40 саяыг 400 тэрбумаар зардаг боляихсон хахаха. Улам бага олборлоод улам ихийг хийж байна гэсэн үг. Хахаха. Оросыг барж идэж чадахгүй ээ. Европчууд аа, өвөл асуй шүү!!! гэе даа хахаха

Европ биднийг бодож харагдна ш дээ. [59.153.115.155] 2022-08-10 15:25:53

Монголд лав МУУГААР нөлөөлнө. Бид чинь Хятадруу нүүрсээ гаргах гэж зовж байна. Одоо үүний хажуугаар Оросын нүүрс Хятадруу гарах нь нэмэгднэ. Бидний нүүрсийг л цохино. Муу Европын Холбооноос болж байнадаа, Европ ч Монголыг яг бодно ш дээ!

onoch [66.181.160.81] 2022-08-10 12:54:59

хориг хэрэгжихээс өмнө амжуулсан юм биздээ. Бизнес бол бизнес л байдаг. Оросын. хоригоос хэн нэгэн. хожиж л таарна. Ираны хоригоос Турк хожсон гэдэг. Түүнтэй л адил.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.