БНСУ өндөр төлбөртэй, элит хувийн ЕБС-иудаа татан буулгана

Aдмин / Гадаад мэдээ

Боловсролын тэгш боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөд Солонгос дахь хувийн дунд сургуулиудыг үе шаттайгаар татан буулгах гэж байна. Боловсролын систем дэх шударга байдлын сайжруулах, шинэчлэлийн хүрээнд 2025 оны 3 сард хувийн элит 70 гаруй ахлах сургууль тусгай статусаа алдах юм. Тус улсын Боловсролын сайд хэлэхдээ:

“2025 онд бие даасан хувийн сургууль, гадаад хэлний төрөлжсөн сургууль, дэлхийн сургуулиуд (интернэшнл, бритиш, кэмбридж г.м) бүгд жирийн сургууль болно. Бид ахлах сургуулиудыг кредит системд шилжүүлэн, ирээдүйдээ чиглэсэн боловсролын суурийг тавина. Боловсролын тэгш бус байдал нь нийгмийн давхаргын ялгааг бий болгодог гэсэн олон нийтийн санаа зовнилыг нухацтай авч үзнэ”

гэж хэлжээ. Улсын ахлах сургуулийн боловсролын чанарыг төрөлжүүлсэн сургалтын хөтөлбөрүүд болон 2025 оноос эхлэн кредитийн шинэ тогтолцоогоор сайжруулна гэж тэр нэмж хэлэв.

Өндөр төлбөртэй, элит хувийн сургуулиудыг сурагчдын олон талт хэрэгцээнд нийцүүлэн байгуулсан боловч ажил эрхлэлтээс эхлээд гэрлэлтийн ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болжээ. Хүүхдээ нэр хүндтэй хувийн сургуульд элсүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй эцэг эх, асран хамгаалагчийн тоо өсч байна. Мөн чинээлэг эцэг эхийн хүүхдүүд суралцдаг элит сургуулиуд нь төр хувийн сургуулиуд дунд давхраа үүсгэж, сурагчдын дунд хэт их өрсөлдөөн бий болгож, хувийн боловсролд зарцуулах үр ашиггүй зардлыг дэмждэг гэж шүүмжлэгчид болон Боловсролын яам онцолжээ.

2024 он хүртэл хувийн элит сургуулиуд тусгай зориулалтын статусаа хадгалж үйл ажиллагаагаа явуулна. Харин 2025 оны 3-р сараас эхлэн энгийн сургуулиудын адилаар сурагч элсүүлнэ. Гэхдээ одоо байгаа нэр, төрөлжсөн сургалтын хөтөлбөрөө хадгалах боломжтой. 2019 оны байдлаар улсын хэмжээнд тусгай сургуулийн тоо 79-д хүрч, ахлах ангийн сурагчдын дөрөв орчим хувь нь суралцаж байна.

"Ахлах сургуулийн тогтолцоог хялбарчилж, боловсролыг сурагч бүрийн хэрэгцээнд илүү нарийн тохируулж, урлагаас эхлээд мэргэжлийн боловсрол хүртэлх олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдийг энгийн ахлах сургуулиудад ашиглах болно" гэж салбар яам мэдээлж байна. 2025 оноос эхлэн ахлах сургуулиудад шинэ кредит тогтолцоо мөрдөгдөж, 2-р курс, ахлах ангийнхан их дээд сургуульд сурдаг шиг хүссэн хичээлээ сонгох боломжтой. Энгийн сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд таван жилийн хугацаанд улсын төсөвт хоёр их наяд вон төсөвлөжээ. Энэ шийдвэрийг Сөүл зэрэг томоохон хотуудын элит сургуулиуд болон тус сургуульд суралцаж буй хүүхэд, эцэг эхчүүд буруушааж байна.

Эх сурвалж: http://www.koreaherald.com/view.php?ud=20191107000794


Сэтгэгдэл

Power [202.126.90.145] 2022-08-16 08:49:23

Ялангуяа 1-5 дугаар анги хүртлэх бага насны хүүхдэд тэр их өндөр үнээр ямар боловсрол мэдлэг олгож байна вэ? Улсын сургуулиас юу нь илүү болоод хэдэн арван сая ьөгрөгийн төлбөртэй байна вэ? Манай боловсролын яам нэг эргэж хараасай. Их дээд сургууль онцгой лаборатори , багаж дээо дотоод , гадаадад дадлага хийдэг бол өөр хэрэг. Даан ч дээ.

Зочин [192.82.86.131] 2022-08-12 07:48:36

Яг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй иргэнээ ялгаварлан гадуурхаж болохгүй биздээ.

Зочин [103.229.121.56] 2022-08-11 14:12:40

Манайх дараа жилээс хэрэгжүүлээд явчих хэрэгтэй . Боловсролоор бизнес хийдгийг болиулах хэрэгтэй

зочин [103.9.90.100] 2022-08-11 09:12:12

маш зөв санаа байна

Зочин [202.21.109.85] 2022-08-11 08:54:34

eniig heregjuulie buruu gariin mongo ugaah gol heregseiin neg gegddeg

Зочин [202.179.21.241] 2022-08-11 06:13:46

манайх эсрэгээрээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.