Эмч нарын гомддог нь биш үр бүтээмжтэй ажилладаг нь өндөр цалин авч байна

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдсэн, нэмэгдээгүй гэх мэдээллийг салбарын зарим эмч нар гаргаад буй. Тэгвэл бид энэ талаар бодит мэдээллийг хүргэхээр олон эх сурвалжуудаас мэдээлэл авсан юм.

Монгол улсын хувьд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос цалин хөлс бүрдэнэ гэж заасан байдаг.

Харин эрүүл мэндийн салбарын хувьд тухайн ажилтны ур чадвар, эзэмшсэн мэргэжлийн чиглэлээс шалтгаан үндсэн цалин дээр нь нэмэгдэл, урамшуулал, нөхөх төлбөрүүд зэрэг нэмэгдлүүд нийлэн үндсэн цалингийн 30-100% гаруй хувьтай тэнцдэг юм байна. Харин нэмэгдэл хөлс гэдэгт илүү цагаар ажилласан хөлс ордог бөгөөд энэ нь эрүүл мэндийн байгууллага бүрд харилцан адилгүй байдаг байна.

Өнөөдрийн байдлаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмчийн дундаж цалин 2,3 сая, сувилагчийн цалин 1,1 сая төгрөг байна. Мөн mass.mn сайтад УНТЭ-ийн ерөнхий нягтлан бодогчийн өгсөн мэдээллээр өнгөрсөн 7-р сард хамгийн өндөр цалин авсан эмч 5,6 сая төгрөг авсан бол хамгийн бага нь 1,7 сая төгрөг авсан гэдгийг хэлж харуулж байна. Харин сувилагчийн хувьд хамгийн өндөр цалин авсан нь 2,2 сая төгрөг бол хамгийн бага нь 1,5 сая төгрөгийг цалин авсан байна.

Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллага улирал тутам урамшуулал болгож үндсэн цалингийн 60 хүртэлх хувиар олгодог бөгөөд жилд нэг удаа13 дахь сарын урамшуулал цалинг үр дүнгээс нь шалтгаалан олгодог байна. Ажлын байрны зар дээр орон нутгийн зарим эмнэлгүүд улирлын урамшуулалд 3-5 сая төгрөг олгоно ч гэсэн байв.

Эндээс харахад хэдийгээр эрүүл мэндийн салбарынхан төрийн үйлчилгээгээр үндсэн цалин бага тооцогдож байгаа мэт харагддаг боловч гүйцэтгэлээр хийж буй үр дүнгийн урамшуулал, ур чадварын, хариуцлага, хандлагын урамшуулал зэрэг нэмэгдлүүд багагүй нэмэгддэг байна. Ингэж үзэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн үйлчилгээний салбартаа хамгийн сайн цалин нэмэгдсэн салбар гэвэл илүү хэлсэн болохгүй биз. 2022 он гарсаар олон байгууллага үндсэн цалингаа 15-43% нэмэгдүүллээ гэж мэдээлж байсан бөгөөд үндсэн цалин нэмэгдэхэд бүхий л нэмэгдэл хөлсүүд дагаж нэмэгдсэн байх учиртай.

Сошил орчинд эрүүл мэндийн салбарынхан өндөр цалин хөлс авч байгаа ажилтнуудаа буруушааж байгаа хачин дүр төрх харагдах нь хачирхалтай.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн эмч ажилчдын цалингийн талаарх мэдээллийг албаны хүнээс дахин тодруулсан бөгөөд тэрээр “Массн.мн сайт гаргасан мэдээлэл бол бодит үнэн. Хувь хүний нууц, хуулиар хамгаалагдсантай холбоотойгоор цалингийн хэмжээг ажилчин бүрээр нь мэдээлэл өгөх боломжгүй. Харин бидний зүгээс байгууллагын ажилчдын хамгийн дээд болон доод цалингийн хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Эмч, эмнэлгийн ажилтны цалингийн хэмжээний хувьд нэгдүгээрт, тасаг нэгж, хоёрдугаарт тухайн сард ажилласан илүү цаг, жижүүр гаралт зэргээс шалтгаалан өөр өөр байна. Мөн эрүүл мэндийн салбар улирал тутамд үндсэн цалингийн 60 хүртэлх хувийн урамшууллыг олгож бөгөөд манай эмч нарын хувьд өнгөрсөн 2-р сард 13 дахь сарын цалин, 4-р сард улирлын урамшууллаа авсан.”гэсэн мэдээллийг өглөө.

УНТЭ-ийн эмч нарын хувьд хамгийн бага нь 1.7 сая төгрөг бол хамгийн их нь 5.6 сая төгрөгийн цалин бодогддог. Харин сувилагч нарын хамгийн бага нь 1.5 сая бол хамгийн их нь 2.2 сая төгрөгийн цалинтай байна.

Эндээс дүгнэж үзэхэд эрүүл мэндийн салбарын ажилчдын үнэлэмж бас нэг үеийг бодвол арай өөр болж эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар нэмэгдүүлж чадаж байна. Хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь ур чадвар, хөдөлмөрөө үнэлүүлэх боломж бүрдсэн нь хэнд ч тодорхой байна.

Ташрамд дурдахад, Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаж байна. Харин гомдол тасардаггүй, хариуцлага алдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, багаар ажиллах чадамжгүй, хувь хүнээ хөгжүүлдэггүй эмч нарт энэ шинэчлэл таалагдахгүй байх нь мэдээж.


Сэтгэгдэл

иргэн [66.181.182.159] 2022-08-13 13:37:54

ингэж худал зүйл бичиж талцуулж болохгүй эмчиын цалин бага шүү бага болохоор хүмүүс хагалгаанд орхоороо мөнгө өгдаг авдаг одоо цалинг нь шийдээд мөнгө авдгыг нь зогсоо

Dampuu mongol [202.126.89.228] 2022-08-13 13:33:37

Shaa shaa alaa

Зочин [202.21.108.54] 2022-08-13 11:57:40

Хаха. Шаал даа.

Зочин [103.57.93.97] 2022-08-13 11:54:52

Энэ одоо ямар зорилготой худлаа мэдээ нийтлээд байнаа.Хаана ч ийм өндөр цалин байхгүй шүү.Зориудын худлаа сенсаац.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.