Япон улсад цар тахлын тархалт хамгийн өндөр байна

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн хэмжээнд коронавирусний тохиолдол их бага хэмжээгээр бүртгэгдсээр байгаа боловч Япон улсад хамгийн өндөр байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар, Япон улс сүүлийн 3 долоо хоног дараалан шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж байна.

Тодруулбал, ДЭМБ-аас долоо хоног бүрийн Лхагва гарагт коронавирусний талаарх тайлан мэдээллийг нийтэлжээ. Эндээс харахад 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд дэлхийн хэмжээнд шинээр 6,9 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3 хувиар өсжээ. Үүнээс зөвхөн Япон улсын хэмжээнд нийт шинэ тохиолдлын 20 хувийг эзэлж байна.

Япон улсын хэмжээнд, нэг долоо хоногийн дотор 1,5 сая орчим тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 9 хувиар өсжээ. Мөн нас баралтын хувь өмнөх долоо хоногтой харьцуулахад 53 хувиар өсжээ.

Токио энэ үзүүлэлтээрээ АНУ, Бразил болон Итали улсын дараа 4рт орж байна. ДЭМБ-аас дэлхийн хэмжээнд, улс орнуудын цар тахлын эсрэг явуулж буй бодлого тандалт судалгаа, шинжилгээг бууруулсан нь "Ковид-19"-ийн бодит тохиолдол, нас баралтын тоо одоо байгаа тооноос өндөр байж магадгүй гэж таамаглаж байна.

Мөн омикрон хувилбарын дэд хувилбарууд, тухайлбал BA.5 хувилбар дэлхий даяар давамгайлсан хэвээр байна, нийт бүртгэгдсэн тохиолдлын 70 гаруй хувийг дэд хувилбар эзэлж байна гэж ДЭМБ-аас мэдэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.