Аун Сан Су Чид авлигын хэргээр зургаан жилийн ял нэмж ногдуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

НЕЙПИДО. /AFP/. Мьянмарын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чи авлигын дөрвөн хэрэгт гэмт буруутай нь тогтоогдсон тул шүүх зургаан жилийн хорих ял нэмж ногдуулжээ.

Мьянмарын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, шүүх хурал нийслэл Нейпидо хотноо даваа гарагт болсон бөгөөд түүнийг удирдах албан тушаал хашиж байсан сандаа зах зээлийн үнээс доогуур үнээр газар авсан зэрэг бусад хэрэгт буруутгасан байна.

Даваа гаргийн шүүхийн шийдвэрээр Аун Сан Су Чи цэргийнхэн өнгөрсөн онд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авснаас хойш 10 хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, нийт 17 жилийн хорих ял сонсоод байна. Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан түүнд ийнхүү хорих ял ногдуулж буйг улс төрөөс бүрмөсөн шахах гэсэн оролдлого гэж олон нийт үзэж байгаа аж.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Хөөрхийс! Амьдрал аа гэж. [59.153.115.155] 2022-08-16 07:42:11

Нобелийн шагналтан ингээд будаа болж өнгөрч байгаа юм уу? Барууных нь болон дэлхийн улс орнууд юм хэлдэггүй юм уу? Хөөргөж, шагнаж, кино хийж, цаасан малгай өмсгөж магтаж явсаар байгаад сүүлдээ муу Сан Сү Чи-г хаявш. Энэ хүн чинь одоо 70 нас хүрчихсэн биздээ? Шоронд 6 жил гэдэг чинь хэцүү, тэндээс амьд гарах болов уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.