Израилд инфляцын түвшин 14 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ
ЙЕРУСАЛИМ. /Bloomberg/. Израилд жилийн инфляц бүх урьдчилсан таамаглалыг давж, 2008 оны 10 дугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.
Шинэ жимс, тээврийн зардал болон бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөнөөр жилийн инфляц долоодугаар сард 5.2 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “Bloomberg” агентлагаас 15 эдийн засагчийн дунд явуулсан санал асуулгаар энэ үзүүлэлтийг 4.6 хувьд хүрнэ гэж урьдчилан таамаглаж байсан юм.
Нэгдүгээр сараас хойш инфляцийн түвшин Засгийн газрын 1-3 хувийн зорилтоос дээгүүр байгаа бөгөөд сараар авч үзвэл, долоодугаар сард үнийн өсөлт 1.1 хувьд хүрсэн нь “Bloomberg”-ийн өөр нэгэн судалгаагаар дэвшүүлсэн таамаглалаас ойролцоогоор хоёр дахин өндөр байна.Израилын Төв банк инфляцийг харгалзан мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ гурван удаа дараалан өсгөөд байгаагийн дунд 2011 оноос хойших хамгийн өндөр өсөлт багтаж байгаа юм. Тус банкны дараагийн хурал ойрын долоо хоногт болно.
Сэтгэгдэл