Үндэсний спортын VII наадамд 12-82 насны тамирчид өрсөлджээ
Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт гурав хоног болж, зуны спортын 13 төрөл (үндсэн ес, үзүүлэх хоёр)-д 2500 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ. Наадамд оролцогчдоос хамгийн залуу нь 12 настай бол ахмад нь 82 настай Монгол Улсын мэргэн Б.Батжаргал байжээ.
Тус наадмын онцлох амжилтаас дурдвал үндэсний сур харвааны багийн төрөлд дархан мэргэн Ш.Даваахүү ахлагчтай Орхон аймгийн баг тус наадмын завсаргүй долоо дахь түрүүгээ хүртсэн юм. Үндэсний спортын VII наадмын багийн нийлбэр дүнгээр аймгийн багуудаас Орхон аймаг дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол дүүргийн багуудаас Налайх дүүрэг дөрвөн алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлсэн байна.
Сэтгэгдэл