Газрын тосны үнэ буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Газрын тосны эрэлт буурах вий гэх болгоомжлол үүсээд байгаатай холбоотойгоор үнэ мягмар гарагт буурчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.88 ам.доллар буюу 3.2 хувиар буурч, 89.41 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн доод үнэ болжээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх үнэ 2.76 ам.доллароор /2.9 хувь/ буурч, 92.34 ам.доллар болжээ. Дэлхийн эдийн засаг саарах нь эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэгт зах зээлийн шинжээчид санаа зовнисоор байна. Даваа гарагт “WTI”, “Brent” маркийн газрын тосны үнэ мөн 2.9, 3.1 хувиар тус тус буурчээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.126] 2022-08-17 04:58:24

Ашгүй бензиний үнэ 9р сараас буурах нь гарцаагүй боллоо.Манай газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга нар дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан үнийн асуудлаа шийдвэрлэхээ амласан шүү дээ.Импортлогчид авилгадахгүй бол үнэ буурах нь гарцаагүй боллоо.

Зочин [202.9.46.122] 2022-08-17 02:47:13

Эх дэлхийгээ хайрлая. https://www.youtube.com/watch?v=wuN854ornH8


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.