СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүү автомашинаар тоглож байгаад төрсөн дүүгээ дайрч амийг нь хохироожээ

Aдмин / Орон нутаг

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт нутаглаж байсан айлын бага насны хүүхдүүд тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, дээрх багт оршин суудаг Т эзэмшлийн Ниссан террано маркийн автомашинд сууж тоглож байсан 3 настай хүү Х нь нэг настай өөрийн төрсөн дүү Э-гээ дайрч амийг нь хохироосон хэргийг Ховд аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тодруулга гэвэл машины түлхүүр зоолттой, араанд хийгээд орхисон байжээ.

Тиймээс эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байж машин тэргээ унтрааж, сумтай галт зэвсгийг хүүхдийн нүдэнд ил тавихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Зочин [202.21.126.30] 2022-08-19 09:05:18

Жолооч нь ямар хариуцлагагүй хүн бэ? Хайран хүүхэд...

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.