Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг батлав
“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг байв. Тэгвэл ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа.
Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөнө. Эднээс 20 нь 2024 оны 3-6-р сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авах учиртай. Тухайлбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авна. Үүн дээр 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэх болно.
Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм.
Сэтгэгдэл