Үйл ажиллагааг нь зогсоосон 21 их, дээд сургуулийн нэрс
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.
21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.
Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [43.228.130.188] 2022-08-22 02:56:45
зөв дэмжиж бна.
ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-19 23:27:29
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ НЭРТЭЙ ГАНЦ УМГАР БАЙРТАЙ, ГАДНААС БАГШ ХӨЛСӨЛДӨГ, СУРГАЛТЫН МАТЕИАЛЛАГ БААЗГҮЙ, ДИПЛОМ НЭРТЭЙ ХАВТАСТАЙ, АЖИЛГҮЙЧҮҮД БЭЛТГЭДЭГ СУРГУУЛИУДЫГ БҮГДИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСОО, МАНАЙД ЧАНАРТАЙ 10-ААД ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ БАЙХАД БҮРЭН ХҮРЭЛЦЭЭТЭЙ.
аж үйлдвэрийн 4-р хувьсгал [103.111.68.3] 2022-08-19 07:52:27
дэлхийг техник технологиороо тэргүүлэгч гүрэн л цаашид залуурдана. манайд нийт суралцагчдын 20 хүрэхгүй хувь нь энэ чиглэлээр суралцаж буй тохиолдолд улс орны хөгжил ахихгүй, хэрэглэгч улс байсаар л байх болно. нийт суралцагчдын 70-ээс хувийг энэ салбарт оруулж гэмээнэ 20 жилийн дараа улсын хөгжил, ДНБ шал өөр түвшинд очно
зочин [103.229.120.112] 2022-08-19 07:44:02
Ёстой зөв. 3,4 сая улсад маш чанартай сургалттай 20-30 их дээд, тусгай боловсролын сургууль байхад хангалттай биз дээ? Боловсролоор бизнес хийж чанаргүй сургалтаар мөнгө хөөцөлдсөн хүмүүс хэт олширсныг цэгцлэх нь түмэн зөв. Бараг толгойтой болгон их дээд сургуулийн багш, доктор профессор болчихсон юм биш үү?
Сэхээтэн бол нийгмийн анги биш, зүгээр паразит давхарга гэдэг нь харагдаж байна. [59.153.115.155] 2022-08-19 04:20:38
Аль 1984 онд оюутнууд хоорондоо маргаж билээ. "Монголд дэндүү олон сэхээтэн бэлтгэж байна. Дипломын өндөр цалин (650 төгрөг) олгодог учир сэхээтэн болохыг хүсэгчид олон байна. Монголд малчид сардаа 200-300 төгрөг авч байна. Гэтэл Зөвлөлтөд болон бусад социалист оронд сэхээтнүүд нь ажилчин, тариачнаас БАГА цалин авдаг ш дээ" гэж ярьж байсан. Гэтэл нөгөө оюутнууд нь " Үгүй, Монгол чухамхүү сэхээтнүүдийн хүчээр хөгжинө. Сэхээтнүүд ёстой хэрэгтэй" гээд л байсан. Гэтэл одоо хар. Сэхээтнүүд нь ажилгүйчүүдийн эгнээрүү шилжээд л, улсад хэрэггүй нь бодитоор харагдаж байгаа биздээ?
Иргэн [192.82.74.173] 2022-08-19 04:09:58
Боловсрол нэрээр тоглож болохгүй. Цаана нь зөндөө байгаа. Үргэлжлүүлээрэй.
Зочин [192.82.69.249] 2022-08-19 04:06:10
13 bish 12 baina shuu dee
Зочин [202.170.73.226] 2022-08-19 03:56:23
Zuv