Ши Жиньпин, В.Путин нарыг “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцоно гэж мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖАКАРТА. /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх 11 дүгээр сард Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Bloomberg” агентлагт пүрэв гарагт мэдээлжээ.

“Ши Жиньпин ирнэ. В.Путин ч мөн ирнэ гэдгээ надад хэлсэн” гэж Ж.Видодо мэдээлсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар тодруулах “Reuters” агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Мөн Индонезийн Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид энэ тухай хариу ирүүлээгүй байгаа ажээ.

Индонез нь энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд Орос Украин руу халдан довтолсонтой холбогдуулан В.Путинд илгээсэн урилгаа буцаах Барууны орнуудын шахалттай тулгараад байгаа юм.

Ж.Видодогийн хувьд дайтаж буй орнуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, Украин, Оросын төрийн тэргүүн нартай уулзахаар тэдгээр орнуудад очсон юм. Энэ долоо хоногт Ж.Видодо хэлэхдээ, хоёр улс Индонезийг "энх тайвны гүүр" гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн байна.

Индонезийн Бали аралд ирэх 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй томоохон орнуудын удирдагчид уулзах төлөвтэй байна. Индонез мөн Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийг уулзалтад урьжээ.

Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [66.181.191.178] 2022-08-20 11:39:11

Хятадууд том асуудалд оролцож байхын оронд ард иргэдийнхээ идэшний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хятадууд сарьсан багваахай, шавьж ба махчин амьтадын махыг идэж, дэлхий даяар өвчин тарааж байна. Масктай байнга явах нь хэцүү байна.

Иргэн [66.181.191.178] 2022-08-20 11:37:02

Хятадууд том асуудалд ороцож байхын оронд ард иргэдийнхээ идэшний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хятадууд сарьсан багваахай, шавьж ба махчин амьтадын махыг идэж, дэлхий даяар өвчин тарааж байна. Масктай байнга явах нь хэцүү байна.

монгол [202.55.191.194] 2022-08-25 02:33:53

америкууд дэлхийгээр 300-аад биолаборатори байгуулсан байгаа.фашист укр-д 30-ийг байгуулж бактериологийн зэвсэг хийж байсан.өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.дэлхий даяар урьд нь байгаагүй эсвэл устгасан аюултай өвчин гараад байна.энэ америк террорист улсын л хийж байгаа далд дайн.

Зочин [202.9.47.1] 2022-08-20 03:58:56

Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар нүүрс газрын тос шатахуун байгалийн хийн хэрэглээнээс татгалзаж, уур амьсгалын өөрчлөлттэй нэгдэж тэмцэх талааар хуралдах хэрэгтэй.

иргэг [192.82.67.210] 2022-08-19 05:21:39

2 гай хогийн дикта орууд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.