ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ БНСУ-ЫН СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИТАЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШАЛГАРЛАА

Aдмин / Боловсрол

БНСУ-ын Солонгос судлалын академиас санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Солонгос судлалын сургалт, судалгаа”-г хөгжүүлэх Олон улсын төслийн төлөө дэлхийн 400 их, дээд сургууль өрсөлдсөнөөс 200 байгууллагын боловсруулсан материалыг сонгон авч 12-ыг нь шалгаруулсаны 10 дугаарт нь “Олон улс судлалын дээд сургууль”-ийн төсөл шалгарчээ.

Уг сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа тэргүүлэгч сургууль юм. Сургуулийн эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнд сургалтын үйл ажиллагаандаа зориулж 30-аад сурах бичиг, гарын авлага, сургалтын материалууд болон нэг сэдэвт зохиол монгол хэл дээр 20 гаруй, англи хэл дээр 8, япон хэл дээр 2, орос хэл дээр 2 гарч АНУ, Япон, Хятад улсуудад хэвлэгдэн, нийтийн хүртээл болж байна.

Эдгээр гадаад хэл дээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдээс 8 нь АНУ-д хэвлэгдэж олон улсын ном зохиолын amazon.com сайтаар дэлхий нийтэд түгжээ. Олон улс судлалын дээд сургууль нь 26 дахь жилдээ оюутан элсүүлж байна. Тус сургууль Олон улсын харилцаа, Эдийн засаг, Эрх зүй, Философи, Бизнесийн удирдлага, Олон улс-орон судлал, Улс төр судлал, Сэтгүүл зүй, Худалдаа, Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрөөр бакалавр, магистрын сургалт явуулдаг. Холбогдох утас 88113620


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.