БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жинийн тухай бид юу мэдэх вэ?

Д.Тулга / Гадаад мэдээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад өнөөдөр айлчиллаа. Үүнтэй холбогдуулан түүний талаарх мэдээллийг уншигчдадаа орчуулан хүргэж байна.

Пак Жин нь 22 настайдаа гадаад харилцааны салбарт ажиллаж эхэлжээ Солонгосын 40 дахь Гадаад хэргийн сайд Пак Жин 65 настай. Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар томилогдоод дөрвөн сар л болох гэж байна. Тэрбээр анх 1977 онд буюу дөнгөж 21 настайдаа Гадаад харилцааны ажилтны 11 дүгээр шалгалтад тэнцжээ. Ийн үүнээс нэг жилийн дараагаас буюу 1978 оноос Солонгосын Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна.

Энэ хугацаандаа Тэнгисийн цэргийн курст суралцаж, тэнгисийн цэргийн офицерээр 1980-1983 онд ажиллажээ. Ингэснээр төрийн тэтгэлгээр Харвардын Кеннедигийн сургуульд Төрийн захиргааны магистрын зэргээ хамгаалах боломжийг атгасан юм. Дараа нь Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэргээ 1993 онд хамгаалжээ. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байв.

Дэлхийд алдартай, боловсролын чанараар тэргүүлдэг хоёр их сургуульд боловсрол эзэмшсэн тэрбээр 37 настайгаасаа Ким Ён Самын Засгийн газарт ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргын албанд улс төр болон хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргаар ажиллаж улс төрийн салбарт орсон аж. Ийн тус албан тушаалд есөн жил ажиллаад Үндэсний Ассамблейн Гадаад харилцаа, худалдааны хорооны даргаар 2002 оноос ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ АНУ-Солонгос хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах, Хойд Солонгосын Хүний эрхийн тухай хуулийг батлуулан ажиллажээ.

Пак Жин Солонгос-Америкийн Конгрессийн диломат холбооны даргын хувиар 2008 онд АНУ-д айлчилж, тухайн үеийн Америкийн Сенатын Гадаад харилцааны хорооны дарга, одоогийн ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байжээ.

Ийнхүү Пак Жинийн блицтэй танилцана уу.

  • 2022 оны тавдугаар сараас: Солонгосын Гадаад хэргийн сайд
  • 2022 оны дөрөвдүгээр сард:БНСУ-АНУ-ын Бодлогын зөвлөлдөх төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгч Юн Сук Ёлын шилжилтийн хорооны дарга
  • 2022 оны нэгээс гуравдугаар сард:Ерөнхийлөгч Юн Сук Ёлын Сонгуулийн штабын дарга
  • 2020 оны есдүгээр сараас:Үндэсний 21 дүгээр ассамблейн гишүүн, АНУ дахь парламентын дипломат форумын ерөнхийлөгч
  • 2020 оны долдугаар сараас:Ирээдүйн улс төрийн бодлого судалгааны төвийн дарга
  • 2020 оны долдугаар сараас:Дэлхийн дипломат болон аюулгүй байдлын форумын дарга
  • 2020 оны долдугаар сард:Гадаад харилцаа, нэгдлийн хорооны гишүүн
  • 2020 оны зургадугаар сард:Дипломат болон Аюулгүй байдлын онцгой хорооны дарга
  • 2020 оны тавдугаар сараас:Үндэсний 21 дүгээр Ассамблейн гишүүн
  • 2017-2020 оны хооронд:Солонгос-Америкийн холбооны дарга
  • 2013-2020 онд: “Hankuk” их сургуульд профессор
  • 2008-2010 онд: Үндэсний 18 дүгээр Ассамблейн Гадаад харилцаа, худалдаа, нэгдлийн хорооны дарга
  • 2008-2012 онд: Үндэсний 18 дүгээр Ассамблейн гишүүн
  • 2007-2008 онд: Ерөнхийлөгчийн шилжилтийн хорооны дарга
  • 2004-2005 онд: Олон улсын хорооны дарга
  • 2004-2008 онд:Үндэсний 17 дугаар Ассамблейн гишүүн
  • 2004-2017 онд:Солонгос-Их Британийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2002-2004 онд:Үндэсний 16 дугаар Ассамблейн гишүүн
  • 1999-2002 онд:Ионсей их сургуульд судалгааны профессор
  • 1996-1998 онд:Ерөнхийлөгчийн гадаад харилцааны нарийн бичгийн дарга
  • 1993-1996 онд:Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга
  • 1977-1978 онд:Гадаад хэргийн яамны мэргэжилтнээр ажиллажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

Hm [91.86.153.41] 2022-08-29 21:43:53

Manaihand surah bish tenej zugaalahaa urdaa tavidag humuus haana ch baihgui, bas end ter ulsaas vizgui zorchihiig guilgachilna

del [202.55.188.124] 2022-08-29 11:45:03

ингэж шат дамжлага дамжиж гарч ирдэг тэгэхэд манайх яаж байна нусаа арчиж сураагүй нөхөр сайд (арын хаалгаар) тийм учраас хөгжихгүй байна баахан шинэ номлол дэвшүүлнэ хөрсөнд буухгүй тэгээд будаа болно


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.