ОХУ, Европын дайн буюу Москва Европт нийлүүлэх байгалийн хийн цоргоо хааснаас үүдсэн “хөлдөлт”
Энэ өвөл барууны орнууд эрчим хүчний хомсдолд орж хөлдөх эрсдэл хаяанд ирж буйг CNN агентлаг мэдээллэж байна. Жишээ нь, хэт хуурай цаг агаараас шалтгаалан Норвегид усан цахилгаан станцын хүчин чадал буурч, Франц дахь атомын цахилгаан станцуудын цөмийн тогоонууд халах эрсдэлд орсон бол Германд нүүрсний тээвэр саатжээ. Хамгийн гол нь геополитикийн зөрчлөөс болж ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлэх цоргоо багасгахаа мэдэгдсэн. Энэ европын орнуудад том цохилт болж байна. Мөн Европын сэрүүн бүс нутгуудаар ч хэт халж, ган гачиг болсон бөгөөд Францад хээрийн түймэр олон гарчээ. Итали улсад 1800 оноос хойш болоогүй хуурай зун болж, ургац алдах эрсдэл үүссэн байна. Норвегийн эрчим хүчний нийлүүлэлтийн 90 хувийг усан цахилгаан станцаас хангадаг төдийгүй хөрш орнууддаа экспортолдог. Гэвч улс төрийн зөрчил болон үнийн өсөлтөөс шалгаалан сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Норвегид эрчим хүчний хангамжийн асуудал үүсэх болоод байна. Украинд явуулж буй дайны улмаас барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Үүний хариуд Москва байгалийн хийн нийлүүлэлтээр барьцаалж эхэлсэн.
Европт үүссэн нөхцөл байдлыг “Эрчим хүчний хямрал” гэж салбарын мэргэжилтнүүд, улстөрчид онцолж байна. Хямралыг шийдвэрлэхийн тулд эрчим хүч импортлох гэрээ хэлцэлүүдийг эрэлхийлж байгаа ч одоогоор асуудлыг шийдэх боломж хомс байгаа аж. Норвеги улс нь байгалийн хий, газрын тосоор баялаг орон боловч Европын зах зээлийг хангалттай хэмжээнд хангах боломжгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.157] 2022-09-02 04:38:19
Dain bol dain. Baruuniihan oros huniig alah zevseg bas neg orosduu hund ni uguud hoorond ni turhilch alalduulj baihad oros hiigee haah ni zuv shuu de.e
Зочин [59.153.115.79] 2022-09-01 11:00:51
энэ өвөл баруун европод цас их орвол байдал улам дордоно.
Зочин [202.21.108.28] 2022-09-01 07:34:13
Оросын олон зуун сая хүнд дэлхийгээрээ л хориг тавиад байхад ЕХ ны баян орнуудад ганцхан орос л хийгээ зогсоох асуудал юм уу
Зочин [66.181.160.72] 2022-09-01 07:03:59
зүгээр
Зочин [202.126.89.211] 2022-08-31 05:37:52
Бурхан Европчуудад дургүйцээд ган гачиг болгоод байгаа юм бишүү?!
Зочин [202.126.88.88] 2022-08-30 22:44:53
Хурдан өвөл болоосой
Зочин [202.126.89.208] 2022-08-30 09:53:33
Тэгнээ . Өвөл болоогүй байхад зангиа бүү зүү , усанд бөгсөө л угаа , урсдаг шатаа унтраа, гээд бөөн юм болж байна.Хажуугаар нь ган болж ургац тааруухан , усан замаар нүүрсээ тээвэрлэж чадахгүй еётой түмэн зовлон эдлэж байх шиг .Норвег өвөл өөрсдийн хэрэгцээгээ хангаад илүү юс тун бага гарна.Манай орон 1990 онд бараа картанд орсон шиг юм болох байхаа даа