Оросын иргэдэд Шенгений виз олгох хялбаршуулсан журмыг цуцлах эсэхийг хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтаар, Оросын иргэдэд Шенгений виз олгохыг бүрмөсөн зогсоох тухай Балти хавийн орнуудаас гаргасан саналыг энэ сарын 30, 31-ний өдрүүдэд авч хэлэлцэнэ.

Эстони, Финланд зэрэг Оростой хиллэдэг Европын Холбооны гишүүн зарим улс Оросын жуулчдыг Европын Холбооны хилээр нэвтрүүлэхийг хориглохын төлөө байр сууриа хамгаалж байгаа.

Гэхдээ Германы канцлер Олаф Шольц зэрэг зарим удирдагч үүнийг сөрөг үр дагавартай гэж няцааж байгаа юм. Тухайлбал, Канцлер Олаф Шольц, “Путины үйлдлээс болж Оросын гэм зэмгүй иргэд хохирох ёсгүй” гэх байр суурь илэрхийлж байжээ. Оросын иргэдэд Шенгений виз олгоход мөрдөж ирсэн хялбаршуулсан журмыг цуцлах саналыг Чех улс зөвшилцлийн хувилбар болгон дэвшүүлсэн гэдгийг “Блумберг” мэдээлсэн байна. Оросын засгийн газартай шууд холбоо хамааралгүй иргэдэд виз үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэдэг дээр Герман, Франц улсууд, маргааш эхлэх Европын Холбооны сайд нарын уулзалтад нэгдсэн байр сууриа илэрхийлэх талаар “Блумберг” мөн өмнө нь мэдээлж байжээ.

Энэ тухайд Оросын Гадаад хэргийн яамны албаны хүн, Европын Холбооны зүгээс визийн хориг тогтоох боломжийг Москва үгүйсгэх аргагүй, гэхдээ ямар ч тохиолдолд хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ.

“Оросын талаас ийм үйлдэлд хариу арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Яг ямар хариу гэдгийг тухайн үед нь удалгүй мэдэгдэх болно” гэж Оросын ГХЯ-ны мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Иван Нечаев өнгөрөгч пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Европын Холбоо болон ОХУ хооронд визийн хялбаршуулсан журам мөрдөх тухай хэлэлцээр анх 2007 онд батлагдсан байдаг байна.

Энэ хэлэлцээрийн, албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүст хамаарах хэсгийг өнгөрөгч 2 дугаар сараас мөрдөхийг зогсоогоод байгаа аж. Хэлэлцээрийн үйлчлэлийг бүхэлд нь зогсоох эсэх тухай дахь эцсийн шийдвэрийг ирэх аравдугаар сард болох Европын холбооны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.