АН-ын Дэд дарга, Хууль Зүйн Ухааны Доктор Б.Ган-Очир долоон жилийн судалгаан дээр суурилсан номын нээлтээ хийлээ

Д.Тулга / Боловсрол

Монгол Улс нь эдийн засгийн хувьд мөнхийн хоёр хөршөөс хараат байдалтай байдаг. Гэсэн хэдий ч эдийн засгаа тэлэх нь бидний хувьд маш том зорилго юм. Нэн ялангуяа БНХАУ-ын зогсолтгүй өсөх эдийн засгийн нууцыг тайлж чадсанаар олон хувьсгалыг эхлүүлж чадна. Иймд Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир 2017-2022 оныг хүртэл, зургаан жилийн хугацаанд БНХАУ-ын эдийн засгийг судалжээ. Ингэхдээ БНХАУ-тай эдийн засгийн хувьд харилцан бие биенээ ашиглаж, өрсөлдөхийн тулд судлах ёстой хэмээн үзэж, 2017 онд Шанхай Хот руу сурахаар явсан байна. Хоёр жил гаран Хятад Улсыг бүтэн тойрж, “Хятадтай хэрхэн өрсөлдөх үү?” эхний номоо гаргасан бол “Хүчирхэг эдийн засгийг цогцлоох нь” Хятадын үсрэнгүй аж үйлдвэржилтийн нууцыг тайлах тухай номоо зургаан жилийн турш орчуулж, бэлтгэн өнөөдөр уншигчдын гарт хүргэлээ.Энэ номонд Хятад Улсын аж үйлдвэрийн хувьсгал юу болсон тухай, яаж хөгжсөн талаар тайлбарласан төдийгүй Америкийн Холбооны нөөцийн банк болон Хятадын Цинхуа Их сургуулийн хамтарсан судалгааны тайлан гэж мөн ойлгож болно.

Уг номын тусламжтай Монголчууд, Хөдөө аж ахуй болон Аж үйлдвэрийн хувьсгалын эхний алхамаа хийж чадна хэмээн үзэж байна. Цаашлаад Монгол Улсын зах зээлийн багтаамж гурван сая иргэн, нэг тэрбум хүнтэй өрсөлдөж чадах хүчин чадал, түүхтэй улс гэдгийг энгийнээр ойлгож, маш их урам зориг авч чадна. Хөгжсөн болохоор бяртай харагдаж байгаа болохоос Монголчууд хөгжлийн гарцаа олж, аж үйлдвэрийн хувьсгалаа эхлүүлж чадвал Хятад Улс нүдэн дээр агшиж, жижгэрээд ирнэ гэдгийг АН-ын дэд дарга Б.Ган-очир хэлж байна.


Сэтгэгдэл

зочин [150.129.140.55] 2022-08-31 01:54:14

АН ыг дагаж далдагнаж амьдралгүй болсон одоо зүгээр л далд ор АН чи элэкторат юиюм уу хүн наммаас дэвшвэл би дэмжье чамайг АН бол май шүү

Unshigch [91.86.153.41] 2022-08-30 15:57:36

Zaaval hyatadtai esvel hen negentei ataarhaj agshaah jijigruuleh gesen zorilgoor uls ornoo hogjuuleh gedeg ne yamar uchirtai um be.

Irgen [202.9.46.25] 2022-08-30 11:38:05

Iim l ulsuud odoo uls orond maani heregtei.uhaantnii ygiig avdaggyi.hooson cecerhsen ulsuud oilgoosoi doo.erdemted nertei erh barigchdad hudaldagdsan ulsuud negiig bodoh cag boljee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.