Германд хэрэглэгчдийн итгэл түүхэн доод түвшинд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

БЕРЛИН. /DW/. Эрчим хүчний хямрал, инфляцын өсөлт нь Германы хэрэглэгчдийн итгэлийг түүхэн доод үзүүлэлтэд хүргэсэн талаар “GfK” судалгааны фирм баасан гарагт мэдээлжээ.
Тус фирмийн судалгаагаар тогтоосноор, долоодугаар сард 5.6 байсан хэрэглэгчдийн итгэлийн түвшин -36.5-д хүрч буурсан байна. Германы 2000 хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгад тулгуурлан гаргасан энэ үзүүлэлт нь 1991 оноос эмхэтгэн судалж эхэлснээс хойших хамгийн сул түвшин болжээ.
“Энэ сард хэрэглэгчдийн хуримтлалтай болох хүсэл эрмэлзэл огцом нэмэгдсэн нь тэдний сэтгэл ханамж үргэлжлэн буурсаар байгааг харуулж, түүхэн дэх хамгийн бага түвшинд дахин хүрсэн” гэж “GfK” фирмийн судлаач Рольф Бюркль мэдээлжээ. Түүний ярьснаар, германчууд энэ өвөл эрчим хүчний төлбөр огцом нэмэгдэж магадгүйг харгалзан хуримтлал үүсгэх болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.148] 2022-08-31 03:36:39

Orosuudiig havchij hyahaad bai, Tegvel hansh buuj, irgediin itgel saijrana

Хариулт [122.201.22.86] 2022-08-31 14:02:30

Оросуудыг хавчиж шахаад байвал баруун европ хөлдүүс болно.Нүүрсний станцуудаа сэргээж байгаа боловч гангийн улмаас гол усны түвшин буурч нүүрсээ тээвэрлэж чадөхгүйд хүрч байгаа юм байна.Герман усанд хурдан орох ,цахилгаан шатаа ажиллуулахгүй байх ,Италид хэт халуун зангиа зүүхгүй байх ,СЕРБИд хөргөгч хөлдөөгч ажиллуулахгүй гэх мэт олон ядруухан арга хэмжээ авч байх юм.Яг манай 1990 оны дшр зураг

Зочин [139.5.218.42] 2022-08-31 11:55:55

Чи амжих уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.