СҮХБААТАР АЙМАГ: 600 орчим сурагч шинээр элсэн суралцана
2022-2023 оны хичээлийн жилд Сүхбаатар аймагт 16 сургуульд 13900 орчим сурагч суралцана. Үүнээс 600 нь шинээр элсэн суралцагч буюу нэгдүгээр ангийн сурагчид байна. Энэ хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид өмнөх жилүүдээс нэмэгдсэн гэдгийг аймгийн БШУГ-аас мэдээллээ. Мөн сурагчдын шилжилт хөдөлгөөн их байгааг хэлж байна. Үүнтэй холбоотойгоор зарим сургуульд энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэхэд хүрчээ. Шинээр барьж буй тавдугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байгаа ч энэ ондоо багтаан ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв энэ байр ашиглалтад орвол сургуулиудын ачаалал буурч, хоёр ээлжинд шилжих, цаашлаад сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сургалт, дугуйлангийн ажлууд хэвийн явагдах аж.
Сэтгэгдэл