БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуурамч Диплом”-той багш нарыг олон нийтэд зарлалаа

Aдмин / Боловсрол

БШУЯ, МХЕГ хамтран 6 сарын туршид ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууслаа. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.

Ингээд шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг тогтоож, дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байгааг илрүүлжээ. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн бол гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно гэж мэдээллээ.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:

  • 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/
  • 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн,
  • 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил,
  • 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс,
  • 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа,
  • Бусад,

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.




Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2022-09-09 10:26:49

ene abilgajsan Mongol tord ajiliig ahiulahad men ch hezyy baigaadaa,sydragaar helsen ni hemluulej ergelzee teengelzel teryylen eeree ch muu heluulej baih sib?....abilgal heel hahyyl,ardchilsan namiin byzar bylai byriig ene namiin sydraga nehed ajiluulaj chaasid sain heregjuuleheer zam sylyydan ajillaj baina,tedend nemer boloosoi bilee!!!hor nairyylagchid aa!!!jaahan eh oronch baigaasai bilee!!

Төрийн албан хаагч [202.55.191.194] 2022-09-09 03:18:47

Бага ангийн багш хамгийн олон байхчинь вэ, даанч сүүлийн үеийн хүүхэд залуусын бичгийн хэв, алдаа гэж авах юмгүй болсон байсан ,,,, Заах арга барил, сэтгэл зүтгэл гэдэг чанар бага ангийн багшийн хамгийн гол үзүүлэлт байх ёстой, хүүхдийг ирээдүйн иргэн болгох хамгийн гол суурь нь бага ангийн суурь сургалт юм шүү,

Зочин [59.153.115.79] 2022-09-08 14:24:38

Үнэхээр хуурамч дипломтой бол цаашид ажиллах боломжгүй шүү дээ. Тэгэхээр шинэ хичээлийн жил эхлэж байхад 724 багш дутагдах нь дээ. Монголын боловсролын систем навс унажээ. Ер нь бүх салбарт сэхээн амьдруулах тариа хийх хэрэгтэй болжээ.

зочин [202.179.27.112] 2022-09-07 07:38:43

Мон-алтиусын 12 бага байнааа, Сагсны багийнханыг шалгаарай!

Зочин [203.17.23.197] 2022-09-07 03:53:41

Бусад мэргэжил салбарынхнаа бас шалгах хэрэгтэй. Ялангуяа дарга нарынхыг шалга. Бас докторуудаа шалга

Иргэн [66.181.176.105] 2022-09-06 22:42:24

Хуурамч дипломоор ажил эрхэлж буй хүмүүсийг бүгдийг нь солих хэрэгтэй. Яаж хуурамч диплом авдаг өгдөг үйл ажиллагааг нэгч бүрчлэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

Иргэн [66.181.182.89] 2022-09-06 14:11:06

Сайдын санаачлага зөв шүү,хуурамч диплом зөвхөн боловсролын салбарт биш байх аа, бүх салбарт,бүх институцэд шалгах хэрэгтэй, ялангуяа дарга нарын дотор

Зочин [192.82.80.141] 2022-09-07 11:10:31

Эрдэмийн цол ингэж авсан хүмүүс байдаг гэсэн яриа бас сонсогддог

Зочин [66.181.188.92] 2022-09-06 13:06:04

МУИС хуурамч диплом гаргаад байгаа юм бишээ. Их Дээд Сургуулийн диплом захиалгаар хуурамчаар хийдэг хүмүүс олон байсан шүү

МУИС [192.82.87.24] 2022-09-06 12:02:19

МУИС хүртэл хуурамч диплом гаргахаар бусад нь аргагүй л юм даа. МУИС- захирал ОЧИРХУЯГийг ОГЦРУУЛАХ хэрэгтэй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.