Дэлхийн шилдэг улс төрчид цуврал: Аун Сан Су Чи

Aдмин / Гадаад мэдээ

Мяанмарын сөрөг хүчний улс төрч Аун Сан Су Чи нь улсдаа ардчиллыг авчирсан эвслийг удирдсан эмэгтэй юм. 1990 онд болсон бүх нийтийн сонгуулиар түүний тэргүүлж байсан эвсэл 59 хувийн саналаар ялалт байгуулж, парламентад 81 суудал авч байжээ. Гэсэн хэдий ч Аун Сан Су Чи нь 1989 оны 7-р сараас эхлэн 2010 оны 11-р сарын 13 хүртэл гэрийн хорионд хоригджээ. Энэ нь түүнийг дэлхий дээрх хамгийн алдартай улс төрийн хоригдол болгосон юм. Энэ бүх хугацаанд тэрбээр Баруун Европын орнууд, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Энэтхэг, Израиль, Япон, Филиппин зэрэг орнуудаас дэмжлэг авсаар байснаас гадна олон шагнал хүртэж байжээ.

Аун Сан Су Чи нь:

  • 1990 онд Рафто болон Сахаровын шагнал,
  • 1992 онд Нобелийн энх тайвны шагнал,
  • 1992 онд Энэтхэгийн Жавахарлал Нехру болон Симон Боливарын нэрэмжит олон улсын шагнал,
  • 2007 онд Канадын засгийн газрын хүндэт иргэний өргөмжлөлийг авсан ба тэрбээр уг хүндэтгэлийг хүртсэн дөрөв дэх хүнээр тодорсон юм.
  • 2011 онд Валленбергийн медаль,
  • 2012 онд АНУ-ын Конгрессын алтан медаль зэрэг шагналуудыг хүртэж байжээ.

Су Чи нь орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аун Саны гурав дахь хүүхэд, ганц охин нь юм. Аун Сан Су Чи 1945 оны 6 дугаар сарын 19-нд Рангун хотод төрсөн. Эцэг Аун Сан орчин үеийн Мьянмар улсын Зэвсэгт хүчний суурийг тавьсан генерал хүн байсан бөгөөд 1947 онд тэр үеийн Бирм улс Их Британитай тусгаар тогтнолоо хэлэлцэхэд оролцож байсан байна. 1947 онд Засгийн газрын бусад гишүүд түүнийг хороожээ. Түүний эх нь болох улс төрч Дау Хин Чи охин Аун Сан болон хоёр хүүгээ өсгөсөн байна.

1960 онд эх нь Энэтхэгт Элчин сайдаар томилогдоход Аун Сан цуг Шинэ Дели явж тэндээ коллежид сурсан байна. Дараа нь Оксфордын Сэнт-Хью коллежид элсэн сурчээ. 1969 онд сургуулиа төгсөөд Нью-Йорк хотод НҮБ-ын нарийн бичгийн газар 3 жил ажилласан байна. 1972 онд Аун Сан Су Чи нь Их Британийн төвөд судлаач Майкл Эйристэй гэрлэж Александр, Ким гэж хоёр хүүтэй болсон байна. Япон, Бутанд амьдарч байгаад Их Британид суурьшиж 1985 онд Аун Сан Лондоны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

1988 онд Аун Сан Су Чи өвчтэй эхийгээ асрахаар төрсөн нутаг Бирмд ирж, улмаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1999 онд түүний нөхөр Майкл Эйрис хорт хавдраар нас барсан байна. 2012 оны 4-р сарын 1-нд түүний АТҮЛ Су Чиг Кавхмуг төлөөлж Мьянмарын парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон болохыг зарласан, түүний нам нь парламентын Доод танхимын нөхөн сонгуулиар 45 суудлын 43-ыг нь авч чаджээ. Сонгуулийн дүнг сонгуулийн хороо дараагийн өдөр нь баталсан байна. 2021 оны 2-р сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт болж Аун Сан Су Чиг баривчлан гэрийн хорионд оруулсан. 2022 оны 6-р сард түүнийг гэрийн хорионоос нийслэл Нейпьидо хотод дахь нэг хүний шоронд шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл

GregoryWem [185.152.93.144] 2024-02-27 01:58:48

Devise the Cash Trove: Websites Providing Free Photos after Your Projects. This article presents websites that put up for sale free photos also in behalf of your projects, ensuring that you can manufacture remarkable visuals without breaking the bank. In today's digital the world at large, captivating images are a must-have. From website banners to <a href=http://www.youreontime-booking.com>social media posts</a>, visuals go on the blink a critical role in grabbing notice and conveying your declaration effectively. Anyway, paying in place of founder photography is not forever necessary. Let go epitome websites are the magic answer against enhancing your projects without spending a dime. This article explores the dialect birth b deliver of websites that offer not liable photographs. Locate a catch trove of captivating visuals starting with Pixabay: Pixabay is the ultimate provider of free images, boasting a colossal library of over 2.8 million photos, vector graphics, and videos. All comfort is licensed underneath Creative Commons Zero (CC0), providing maximum flexibility fitting for commercial and individual use. The intuitive search filters establish it easy as pie to direct categories, keywords, and tags to find the pure image. Pexels is also a tremendous resource for set free images, but Pixabay stands out as the cap realm of possibilities in behalf of property and variety. Pexels is a major entertainer in the freak, sacrifice a carefully curated whip-round of from 3 million self-governed, high-quality photos and videos. The CC0 certify provides you with creative liberation to make use of the images as you wish. Their simple search appliance allows you to screen results sooner than color, lie, and ordered the ruling emotions depicted in the photos.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.