Иран Улс ижил хүйстэн хоёр эмэгтэйд цаазын ял оноолоо
Ираны Баруун Азербайжан мужийн шүүх ЛГБТ-ын төлөө тэмцэгч хоёр эмэгтэйд цаазаар авах ял оноолоо. Тэднийг шариатын хуулиар “Дэлхий дээр садар самууныг дэлгэрүүлсэн” хэмээн буруутгасан аж. Энэ нь Иранд бэлгийн чиг хандлагаас нь болж эмэгтэй хүнд цаазын ял оноосон анхны тохиолдол боллоо.
31 настай Зара Седигхи Хамедани, 24 настай Эльхам Чубдар нарт оноосон ялыг хэрэгсэхгүй болгоход Ираны засгийн газарт шахалт үзүүлэхийг Курдын хүний эрхийг хамгаалах “Hengaw” байгууллага олон улсын нийгэмлэгүүдэд уриалж байгаа юм. Цаазын ял сонссон хоёр эмэгтэйгээс гадна 52 настай Сохилия Хамедани гэгч эмэгтэйг мөн ЛГБТ-г сурталчилсан хэргээр баривчилжээ.
Зара Седигхи Хамедани нь Сара гэдэг нэрээрээ олонд танигдсан бөгөөд Ираны ЛГБТ-ын төлөө тэмцэгч алдартай идэвхтнүүдийн нэг юм. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Иранаас Турк руу гарах гэж байхад нь баривчилжээ. Зара Хамедани нийгмийн сүлжээ ашиглан ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан бичлэг зоригтойгоор хийж байсан юм.
Сэтгэгдэл
Зочин [202.21.107.99] 2022-09-11 09:37:49
Хорвоогийн хуулиас гажууд юм устах ёстой устгах зөв...Монголд ч устгах хэрэгтэй ..
Oogii [202.9.47.139] 2022-09-10 04:54:15
Manaid ene novshiin trans gomo lebbisiin haa
Зочин [66.181.184.168] 2022-09-08 23:12:26
ЗӨВ
Zochin [192.82.84.77] 2022-09-08 18:32:11
Baliar yargachin yumbe
Зочин [122.201.21.133] 2022-09-08 14:51:57
Энэн дээр Ираны засгийн газар зөв шийдэж. ГОМО ЛЕСБИ ТРАНС новшнууд хорвоод хэрэгггүй