Их Британийн Хатан хаан II Элизабет буюу Элизабет Александра Мери таалал төгслөө

Aдмин / Гадаад мэдээ

II Элизабетийн бие муудсаны улмаас тэрээр эмчийн хяналтад орсон тухай Букингемийн ордноос өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэж байсан юм. Эмч нар түүний эрүүл мэндэд санаа зовниж буй учир түүнийг эмчийн хяналтад үргэлжлүүлэн байх ёстой гэж үзэж байлаа. Иймээс эрхэмсэг Хатан хааны хүү Хунтайж Чарьз түүнтэй хамт Балморал дахь шилтгээнд нь түүнийг асарч, харин түүний ач хүү Вильяам, Ханхүү Харри болон гэр бүлийн бусад гишүүд Хатан хааны Балморал дахь шилтгээнд бүгд яаралтай цуглаж буй тухай Английн ВВС агентлаг шууд дамжуулж байв. Харамсалтай нь 96 настай Эрхэмсэг Хатан хаан II Элизабет Балморал дахь шилтгээндээ таалал төгслөө.

Хатан хааны гэр бүлийн “ Нулимстай цугларалт Их Британичуудад хүнд цохилт” боллоо хэмээн барууны хэвлэлүүд мэдээллэж байна. Түүнтэй салах ёс хийх өдрийн товыг Букингемийн ордноос удахгүй зарлах аж. Хатан хаан II Элизабет таалал төгссөн учир түүний хүү Чарльз ийнхүү Хаан ширээг албан ёсоор залгамжилж байна. Хатан хаан II Элизабетийн нөхөр Филипп өнгөрсөн жил таалал төгссөн нь түүний амьдралд том хоосон орон зайг үлдээсэн хэмээн Элизабет ярьж байжээ.

Түүхийг эргэн сануулбал, Хатан хаан Элизабетийг багад нь Лилибэт гэж дууддаг байжээ. Тэрээр Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төрсөн. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна. Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай байжээ. Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.

  • 1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа эхлүүлж Парис хот оржээ.
  • 1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна.
  • 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзсан байна.
  • Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ.

Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна. Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон түүхтэй. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсын хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил, Европын Холбоо байгуулагдсан, "Хүйтэн дайн", Хүн сансарт ниссэн, интэрнет үүссэн зэрэг чухал үйл явдлууд болсон байна. Хамгийн урт хугацаагаар хаан ширээнд суусан Хатан хаан II Элизабет нь Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог байв.

Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны Виндзор гэр бүлүүдээс гаралтай үлгэр жишээ Хатан хаан байсан байна. Английн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс хэлэхдээ, Хатан хаан таалал төгссөн мэдээг Англичууд бүгд гүнээ харамсан гашуудаж, нулимстай хүлээн авлаа. Их Британичууд бид бүгд Эрхэмсэг Хатан хаан Элизабеттай зүрх сэтгэлээрээ хамт хэмээн мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.95.192] 2022-09-12 07:57:12

rip

Irgen [192.82.69.233] 2022-09-09 13:37:50

Delhii neg sain hvnee aldlaa daa.xaramsaltai bn

Зочин [103.10.21.250] 2022-09-09 08:22:49

Энэ хөөрхөн эмээг мэдэхгүй хүнгүй олон улсад байр сууриа эзэлсэн даам нэгэн байждээ

Зочин [192.82.80.175] 2022-09-09 00:44:24

Bidniig ingehed yugaa giiguulev? Hamaa bna uu

zochin [66.181.190.111] 2022-09-09 03:44:01

ystoi l sarmagchingin bogs yumdaa tamruuga tonil

Зочин [64.119.16.245] 2022-09-09 02:39:05

Ishhh chavaas 2022 ond cham shig Sarmagchingiin bogs orshsoor baigaad gvn emgenel ilerhiiley

Зочин [66.181.178.13] 2022-09-09 01:22:26

Юугаар гийгүүлүүлэх гээ вэ өлөн дурак аа

Zochin [150.129.143.100] 2022-09-09 00:20:45

Gun emgenel ilerhiiley


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.