Хатан хааны тэрбум долларын үнэтэй эдлэнг Ханхүү Уильям өвлөн авлаа
Хаадын гэрээслэл хэзээ ч ил зарлагдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл хатан хааны хувийн хөрөнгө хэнд өвлөгдөх нь тодорхойгүй байдаг. Өнгөрсөн онд Форбс сэтгүүл хатан хааны үнэт эдлэл, урлагийн бүтээлийн цуглуулга, хөрөнгө оруулалт мөн Шотланд дахь Балморал, Норфолк дахь Сандрингем гэсэн хоёр шилтгээнийг оруулан тооцоод хөрөнгийг нь 500 сая доллараар үнэлсэн юм.
Хатан хаан дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн эцэг VI Георг хаанаас өвлөн авсан билээ.
"Хааны гэрээслэл нууц учраас түүнд юу байгаа, ямар үнэтэйг бид мэдэхгүй, энэ бүгд нь ямагт нууц байсан" гэж Ланкастерын их сургуулийн багш, хааны намтарч Лаура Клэнси ярилаа.
Гэхдээ хааны гэр бүлийн хөрөнгийн дийлэнх нь буюу 18 тэрбум фунтын хөрөнгийн үндэс нь газар, хөрөнгө оруулалт байдаг аж. Ийнхүү Хатан хаан таалал төгсөж, шинэ хаан ширээнд сууснаар ханхүү Уильямын хөрөнгө үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй.
Тодруулбал, ирээдүйн хаан өөрийн эцгээс Корноулийн гүнгийн хувийн эдлэнг өвлөн авлаа. Английн баруун өмнөд хэсгийн 140000 га газартай эдлэнг 1337 онд III Эдуард хаан үндэслэсэн бөгөөд өнгөрсөн жил нэг тэрбум фунт стерлингээр үнэлэгдэж байсан юм.
Сэтгэгдэл