АНУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Есдүгээр сард АНУ-д шатахууны үнэ энэ оны гуравдугаар сарын үзүүлэлтэд хүрч буурсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудсандаа мэдээлжээ. "Бензиний үнэ одоо гуравдугаар сарын эхэнд байсан түвшиндээ эргэн ирлээ. Энэ нь Украинд Оросын дайн эхэлснээс хойших бүх өсөлт үндсэндээ буурсан гэсэн үг юм" гэж тэрбээр бичсэн байна.
АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн өвлийн сүүлчээс хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор тогтмол нэмэгдсэн юм. Зургаадугаар сард АНУ-д шатахууны үнэ дээд цэгтээ хүрсэн бөгөөд нэг галлон бензиний дундаж өртөг 5.016 ам.доллар байв.
Зуны саруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа үндэсний нөөцөөсөө газрын тос гаргах замаар бензиний үнийг эрс бууруулж чаджээ. Шатахууны үнэ нэг галлон (3.785 литр) тутамд 4 ам.доллароос доошилж, 15 гаруй хувиар буурсан байна. Мягмар гарагт WTI маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс үнэ 1.98 хувиар буурч, нэг торх нь 83.67 ам.доллар болжээ.
Сэтгэгдэл