Европын холбоо Ирантай байгуулсан хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа
Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнтэй холбоотой ажлыг эрчимжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг сэргээх талаар ярилцсан байна. “Европын холбоо нь хамтын ажиллагааны хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг бүрэн дэмжиж байна. Ираны цөмийн хэлэлцээрийн гэрээ байгуулах нь бидний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” гэж Ч.Мишель хэлэв.
Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани Чафи “Европын гурвалын (Их Британи, Герман, Франц) Тегераны байр суурийг шүүмжилсэн үгс нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу цөмийн хэлэлцээр байгуулах хэлэлцээрийг бүтэлгүйтэлд түлхэж байна” гэжээ. Парис, Берлин, Лондон Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжлийн цар хүрээний талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, энэ нь энхтайвны атомын хүрээг давна гэдэгт итгэлтэй байна. Европын орнууд Тегераныг Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахыг шаарджээ.
Сэтгэгдэл